2019/02/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,632.71₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-16°
05:00
S32
-25°
06:00
S32
-26°
07:00
S32
-26°
08:00
S32
-26°
09:00
S32
-24°
10:00
S32
-18°
11:00
S32
-14°
12:00
S32
-10°
13:00
S32
-8°
14:00
S32
-6°
15:00
S32
-6°
16:00
S32
-5°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүхийн хүсэлтийг хэзээ шийдэх вэ?

Б.Дамдин
2017 оны 8 сарын 22
Зууны мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 16-нд МАН-ынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр албан тушаалаа өгнө гэж мэдэгдсэн. Тэрээр ингэж хэлснийхээ дагуу 17-ны өдөр Ерөнхий сайдад хүсэлтээ өгчээ.

У.Хүрэлсүх өргөдөлдөө “...Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай би эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо.

Таны явуулж буй бодлого, үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр, бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна.

Иймд, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 2, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус үндэслэн тантай хамтран ажиллахаас татгалзаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна.

Мөн Ж.Эрдэнэбат таныг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Миний бие Монгол төр, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө цаашид ч тэмцэх болно” гэсэн байна.

Түүний өргөдлийг хэзээ, хэрхэн шийдэх талаар Засгийн газрын ХМА-наас тодруулахад “...Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд УИХ-д саналаа оруулна. Асуудал шийдэгдтэл өөр нэгэн сайд Шадар сайдын албыг давхар хариуцна” гэсэн тайлбар өгөв.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22.1-т “...Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно”, 22.3-т “...Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхтой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ” гэж заасан байдаг байна.

Үүгээр бол У.Хүрэлсүх хүсэлтээ өгсөн хэдий ч эцсийн шийд гартал үүрэгт ажлаа гүйцэтгэх ёстой ажээ. Ингэхдээ төд хоногийн дотор шийднэ гэж нарийвчлан заагаагүй юм байна.

x