“The Revenant” киноны гол дүрээр 2016 онд Оскарын шагнал хүртсэн Леонардо Ди Каприо тэр цагаас хойш нам гүм амьдарч байгаа.
Харин тэрээр сэргэн мандалтын үеийн Италийн домогт зураач Леонардо Да Винчийн дүрд тоглохоор болсон тухай эх сурвалжууд саяхан мэдээлжээ.
Уолтер Исааксоны бичсэн нэрт зураачийн намтар зохиолыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг Парамонт Пикчерс кино компани Юниверсал Пикчерстэй өрсөлдөж, авсан байна.
Ди Каприод “Леонардо” нэрийг өгсөн түүх агуу зураачтай холбоотой гэгддэг. Түүний ээж Ди Каприог гэдсэнд байхад нь Италийн Флоренц дэх Уффици Галлерейд их зураачийн бүтээлийг үзэж зогсоход анх удаа хэвлий дотроос нь өшиглөсөн юм байна.
Тиймээс Ди Каприог Леонардо Да Винчийн дүрд тоглохын тулд төрсөн хүн гэж хэлж болох юм.
Эх сурвалж: Independent
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|