Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх бололтой

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. 

  • “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх,
  • Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын балансаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн балансад хөрөнгө шилжүүлэх,
  • Багануур дүүргийн ЗДТГ-ын балансаас Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн балансад хөрөнгө шилжүүлэх,
  • Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай,
  • Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай, 
  • Автобус-1 ОНӨҮГ-ын 60 жилийн ойг тэмдэглэх,
  • Баянзүрх дүүргийн 21-р цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлуудыг хэлэлцэнэ. 

Мөн НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах, хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсөв өөрчлөлт оруулах асуудлыг батлах тухай ярилцах юм байна.