Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
Газар газрын 299 хурдан хүлэг тоосоо сорихоор гарааны зурхайгаас эргэлээ.
Хурдан хүлгүүд 16 км замыг туулна.
Өнгөрсөн жилийн уралдаан 318 хурдан хүлэг тоосоо өргөж Дорнод аймгийн харъяат Т.Батзоригийн сартай хээр түрүү магнайд орж ирж наадамчин олноо баярлуулж байсан юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана гэж заасан байдаг.
Унаач хүүхдүүдийн хамгаалах хэрэгслийг бүх хүүхдэд бүрэн хэрэглүүлж, даатгалд хамруулж байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байсан.
Эрлийз морьдыг ялгахдаа биеийн ерөнхий галбир, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгож байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!