Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын сайхан орон” хөгжмийн зохиол Үндэсний баяр наадмаар эгшиглэнэ

Б.Даваахүү
2017 оны 7 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

Алдарт хөгжмийн зохиолч Э.Чойдог агсны “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийн зохиолыг өнгөрөгч баасан гарагт Үндэсний урлагийн их театрын тайзнаа Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат Үндэсний хөгжмийн их найрлын хамт олонд гардуулан өглөө. Энэ үеэр тэрбээр “Төрийн соёрхолт урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог гуай одоогоос 55 жилийн өмнө "Монголын сайхан орон" баримтат киноны хөгжмийг ХБНГУ-д бүтээж байсан.

Үүнээс хойш түүний бүтээл эх орондоо бүрэн хэмжээгээрээ нэг ч удаа тоглогдож байгаагүй ч “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийн зарим хэсгээс нь сэдэвлэн олон алдартай урлагийн бүтээлүүдийг Үндэсний урлагийн их театрын хамт олон бүтээж туурвиж ирсэн түүхтэй.

Тэгвэл алдарт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн энэхүү сайхан бүтээлийг эх хувиар нь Монголдоо авчирч бүрэн хэмжээгээр нь эгшиглүүлэх, цаашлаад энэ оны төрийн их баяр наадмаар түүний гайхамшигт бүтээлийн хэсгээс тоглох саналыг Төрийн их баяр наадмын концертын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа Н.Уянга гаргасны дагуу ХБНГУ- ын элчин сайдын яаманд Шадар сайд У.Хүрэлсүх хандаснаар бидэнд урлагийн том бүтээлийг явуулсан сайхан үйл явдал болж байна.

Энэхүү бүтээлийг төрийн их баяр наадмын үеэр эгшиглүүлэх болсондоо үнэхээр их баяртай байна. Энэ том ажлыг бүтээсэн Шадар сайддаа баярлаж талархаснаа илэрхийлмээр байна” хэмээсэн юм. Хөгжмийн зохиолч Э.Чойдог агсан энэхүү гайхамшигтай бүтээлийг 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан ХБНГУ-ны "ДЕФА" кино үйлдвэртэй хамтран бүтээж байжээ. Тэр цаг үеэс хойш Германы талд хадгалагдаж байсан эх хувийг Монголын талын хүсэлтээр Засгийн газарт хүлээлгэн өгчээ.

Харин энэ удаа Үндэсний хөгжмийн их найрлын хамт олонд "Монголын сайхан орон" баримтат киноны хөгжмийн зохиолыг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат гардууллаа. Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог нь “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмөөс гадна "Хүргэн хүү", "Дайсны цэргүүдээ сонсоцгоо!", "Эх бүрдийн домог", "Нар хиртсэн жил, "Загийн алим", "Таван одот тугийн эзэд", "Туулсан зам" зэрэг киноны хөгжмийг бичиж байжээ.

Зураг