Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зайсан дахь хорих ангид

10:00 цагт Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдсан Эрүүгийн хууль 2017 оны долоодугаар сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэнтэй хоблогдуулан ялтнуудыг суллана.

УУХҮЯ-нд

10:00-12:00 цагт "Монгол Улсын уул уурхайн бодлогын үзэл баримтлалын үнэлгээ" сэдэвт Засгийн газар хоорондын форум болно. 

MN-Мэдээллийн төвд

10:30 цагт Гүнж төв, Тайваны Итгэлийн цэцэрлэг сантай хамтран "Азийн охидын эрх мэдлийн зуслан" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Б.Батдэлгэр бүхий иргэдээс төрийн албан хаагчдын хууль бус үйлдлүүдийг илчлэх зорилгоор өлсгөлөн зарлаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Цагаан Сонголт иргэний нийгмийн хөдөлгөөнд идэвхтэй оролцогч зарим гишүүд мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-нд

11:00 цагт Замын-Үүд чөлөөт бүсэд бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулах таатай орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, чөлөөт бүс дэх худалдааны урсгалыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих, чөлөөт бүсийн үйл ажиллагаа, онцлогийг гадаад орнуудад сурталчлан таниулах зорилгоор МҮХАҮТ, Замын үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

СЕХ-ны дугуй танхимд

15:30 цагт Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлэл хийнэ. Баян-өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга оролцоно.