СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байна
Mанай оронд дөрвөн овог, долоон төрөлд хамаарагдах есөн төрлийн могой байдаг. Есөн зүйлийн могойноос дөрвөн зүйл нь хортой. Үлдсэн таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий.
Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй. Хоргүй могойд хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг.
ГССҮТ-ийн статистик мэдээгээр 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 21-ний байдлаар могойд хатгуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн бол 2016 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин илүү могойд хатгуулсан байна.
Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байна.
Могойд хатгуулсан хүнд үзүүлэх анхны тусламж:
- Яаралтай тусламж дуудаж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хүргэх
- Тайван байлгаж, хөдөлгөөнийг хязгаарлах
- Идэх, уух зүйлсийг хориглох.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

