Apple компанийн гаргаж байгаа AR (Augmented Reality) технологийн хөгжүүлэгчдэд зориулсан багаж хэрэгсэл нь бодит орчинг хийсвэр биеттэй хослуулан ашиглах боломж олгож байгаа.
Энэ сарын эхээр болсон WWDC хөгжүүлэгчдийн чуулган дээр ARKit framework-ийг анх танилцуулсан бөгөөд үүний дараа апп хөгжүүлэгчид эхний демо жишээ бүтээгдэхүүнүүдээ сонирхуулаад эхэлжээ. Эндээс харвал удахгүй iPhone нь ер бусын ид шидтэй төхөөрөмж болохоор харагдаж байна.
Жишээ болгож AR урт хэмжигч аппликэшний демог дор үзүүлэв. iPhone-ийг ашиглан биетүүдийн уртыг хэмжиж болж байгааг эндээс харж болно.
Өөр нэг демо iPhone ашиглан агаарт зураг зурж болохыг харуулсан байна.
Удахгүй AR технологи ашигласан сонирхолтой аппликэшнүүд iOS системд зориулагдан гарч эхлэх нь тодорхой болжээ.
Эх сурвалж: Mashable
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!