Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох санал хураалт үргэлжилж байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд хэдэн хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийслэлд сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 44, Улсын хэмжээнд 45.6 хувьтай байна. Аймгуудын дундаж 46.89. Хамгийн өндөр ирцтэй нь Баянхонгор аймаг байсан.
Хамгийн бага ирцтэй нь Дорнод аймаг байсан.
15:00 цагийн мэдээтэй харьцуулаад харвал 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 15:00 цагийн байдлаар аймаг орон нутаг 43.3, хотын дундаж 42.7, улсын дундаж 43.07 хувьтай байжээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар мөн 15 цагийн байдлаар аймаг орон нутагт 61.5, хотод 47.03, нийт 57.03 хувь гэсэн мэдээтэй байжээ" гэв.
Сонгуулийн ирц хүснэгтээр:
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!