Энэ зуны хамгийн анхны загварын шоуны нээлтийг O Couture Mongolian Fashion Brand энэ сарын 23-ны Баасан гарагт 20:00-04:00 цаг хүртэл Park Castle & Хар сувд хөлөг онгоц дээр SUMMER FASHION SHOW 2017-оор эхлүүлэх гэж байна.
SUMMER FASHION SHOW 2017 дээр O Couture Brand-ийн Наадам болон зуны цоо шинэ загварууд танилцуулагдах болно. Загварын шоу нь үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт O Сouture Brand-ийг үүсгэн байгуулагч Азийн шилдэг загвар зохион бүтээгч СТА Д.Отгонжаргал болон O Couture Brand-ийн шилдэг залуу дизайнеруудын загварын цуглуулгуудаас бүрдэнэ.
2 дахь хэсэгт Дуучин Гантогоо, Номинжин, Баярцэнгэл, Бархүү, Индиго, Бэхи хамтлаг, Мс Амгаа нар хүрэлцэн ирж өөрсдийн ая дуугаа өргөнө. Харин 3 дахь хэсэгт DJ Дашка болон МNG Эвентийн шилдэг DJ нар сэтүүдээ үүрийн 04:00 цаг хүртэл тоглож, залуустайгаа хөгжилдөх болно.
SUMMER FASHION SHOW-ны
ВИДЕО:
Энэ зуны хамгийн анхны загварын шоунд та бүхнийг хүрэлцэн ирж энэ зуны наадмын гоёлоо сонгохыг урьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!