Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд цаг үеийн асуудлаар өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өчигдөр УИХ-д Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Шинэчилсэн найруулгад ямар, ямар зохицуулалтыг тусгасан байгаа талаар Нийслэлийн Засаг дарга танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “1994 оноос мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалт өнөөдөр зарим талаараа үүргээ алдаж байгаа.
Шинэ зохицуулалтуудыг зайлшгүй оруулах шаардлага байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод хүн амын тоо Монгол Улсын бараг 50 хувь болсон.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувийн Нийслэл хот үйлдвэрлэх жишээтэй. Тэгэхээр хотын энэ байдлыг үндэслэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэсэн саналыг боловсруулаад бид Засгийн газарт өргөн барьсан.
Энэ хуулийг УИХ-д маш хурдан хугацаанд хэлэлцэж, Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гарсан хуулийн төсөл батлагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээн тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!