Энэ оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хэвийн үргэлжилж байна.
2017 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 64.1 тэрбум төгрөгийг буцаан олгож, төлөвлөсөн дүнгийн 61 хувийн, ХХОАТ-ын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөгийг олгосон нь төлөвлөсний 88 хувь гэсэн үг юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497,432 татвар төлөгч иргэнд 34.9 тэрбум төгрөгийг буцаан олгоод байна.
НӨАТ-ын сугалааны тохирлоор 2.1 тэрбум төгрөг НӨАТ-ын илүү төлөлттэй 15 аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийг олголоо гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|