Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Говь ХК хувьцаа эзэмшигчиддээ хандаж МЭДЭГДЭЛ гаргалаа

ikon.mn
2017 оны 6 сарын 16
iKon.MN

Үйлдвэрийн байр нь галд өртсөнтэй холбоотой Говь ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс хувьцаа эзэмшигчиддээ хандаж мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд компанийн хохирлын талаар албан ёсны байгууллагуудын дүгнэлт гарсны дараа мэдээлнэ гэжээ. 

Галын үеэр үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг аварч чадсан ч дээврийн галыг унтраахтай холбоотой усанд автсан тоног төхөөрөмжийн хохирлыг одоогоор тооцох боломжгүй байгаа юм байна. 

Мөн үйлдвэрийн ажиллагааг эргээд хэвийн байдалд оруулахын тулд ТУЗ-өөс  Гүйцэтгэх удирдлагад чиглэл өгч, хяналт тавин ажиллаж буйгээ мэдэгдсэн байна. 

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе: