• 6 сарын 10, Мягмар
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Болор" дүрмийн алдаа шалгах програм гарлаа

Г.Номин, iKon.mn
2013 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

"Болор" дүрмийн алдаа шалгах програм ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн худалдаанд гарах гэж байна.

Энэхүү програм нь албан байгууллага болон хувь хүний хэрэгцээнд тохирсон хоёр хэлбэртэй бөгөөд хэрэглээний програмууд дээр нэмэлтээр сууж ажиллах юм байна.

Програмд 2011 онд эцэслэн батлагдсан маргаантай бичигддэг 700 үгийн зөв хувилбарыг багтаасан. Програм өөрөө алдаатай үгийг зөв бичсэн хувилбараар солино.

Зөвхөн дүрмийн алдаа засаад зогсохгүй бас оновчтой үгийн сонголтыг харуулах болон хэрэглэгч хувийн үгийн сан үүсгэж болох юм байна.

Мөн дүрэм шинэчлэгдсэн тохиолдолд хэрэглэгч интернэтэд холбогдон үнэ төлбөргүйгээр програмаа шинэчлэх боломжтой ажээ. 

Personal хувилбар нь 45 мянга, байгууллагын хэрэглэгчийнх нэг бүр нь 39 мянган төгрөгний үнэтэй аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://spell.bolorsoft.com/