Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эмч, багш нар жагсана

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 6
iKon.MN
Эмч нар жагсана

Боловсрол, Эрүүл мэндийн салбарын МҮЭХ-оос өнөөдөр мэдээлэл хийв. Тэд багш, эмч, нийт ажилтнуудын цалинг 40 хувиар нэмэх хүсэлтийг Засгийн газарт удаа дараа өгсөн. 

Гэтэл төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байгаа. Тиймээс эмч, багш нар энэ сарын 8-ны 13:00-17:00 цагт Чингисийн талбайд жагсаал хийхээр болжээ.

Түүнчлэн УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг өнгөрөгч сарын 23-аас эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй л байна.