2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S28
23°
16:00
S26
22°
17:00
S26
20°
18:00
S28
19°
19:00
S28
17°
20:00
S44
15°
21:00
S44
12°
22:00
S44
11°
23:00
S44
10°
00:00
S44
01:00
S44
02:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаадугаар сард 830 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдах боломжтой боллоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

- Ипотекийн зээлийг Монголбанк, Засгийн газар хамтран санхүүжүүлж эхэллээ -

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээнээс татгалзаж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Засгийн газар төсвийн тодотголд 110 тэрбум төгрөг суулгаж, батлуулснаар тавдугаар сараас эхлэн ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Тодруулбал, тавдугаар сард ипотекийн зээлд нийт 50.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаснаас 15.9 тэрбум төгрөгийг Монголбанк, 34.6 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргажээ. Ингэснээр тавдугаар сард нийт 722 иргэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд шинээр хамрагдсан байна.

Ипотекийн зээлийг 52 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

Монголбанк, Засгийн газар хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр ипотекийн санхүүжилтийн хэмжээ нэмэгдээд байгаа. Тодруулбал, 5-р сард Монголбанк, Засгийн газар хамтран нийт 50.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг банкуудад хуваарилсан.

Тэгвэл зургаадугаар сард мөн Засгийн газар, Монголбанк хамтран /Засгийн газар 36, Монголбанк 16 тэрбум төгрөг/ 52 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргахаар төлөвлөж байгаа аж.

Өмнө нь тавдугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийн 50.5 тэрбум төгрөгөөр 722 иргэн шинээр ипотект хамрагдсан.

Харин зургаадугаар сард санхүүжүүлэх 52 орчим тэрбум төгрөгөөр дунджаар 830 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдах боломжтой.

Ипотекийн зээлийн орон нутаг дахь хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монголбанк ипотекийн зээлийн орон нутаг дахь хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хоёр арга хэмжээ авлаа. Дөрөвдүгээр сарын эцэст 15.9 тэрбум төгрөгийн нэг удаагийн санхүүжилтийг зөвхөн хөдөө орон нутагт зориулан олгосон. Хөдөө орон нутагт ипотекийн зээлийн шалгуур хангасан ч санхүүжилт нь хүлээгдэж буй 18.9 тэрбум төгрөгийн хүсэлт бөөгнөрөөд байсан юм.

Монголбанкнаас дөрөвдүгээр сард олгосон 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилт нь нийт хуримтлагдсан хүсэлтийн 84 хувийг шийдвэрлэсэн юм. Хоёрдугаарт, сар бүр олгож буй санхүүжилтийн 25 орчим хувь нь хөдөө орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэхэд зарцуулагдах ёстой. Энэ нь ойролцоогоор 4 орчим тэрбум төгрөг бөгөөд нийт 100 орчим орон нутгийн иргэдийн ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэнэ.

Он гарсаар 2,622 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

Монголбанк өнгөрсөн оны 10-р сараас эхлэн ипотекийн зээлийг шинэчилсэн журмын дагуу олгож эхэлсэн. Тэгвэл энэ хүрээнд 2017 он гарснаас хойш нийт 2622 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдаад байна. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сард 365, хоёрдугаар сард 395, гуравдугаар сард 434 иргэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагджээ.

Харин дөрөвдүгээр сард  ипотекийн үндсэн санхүүжилтээс гадна орон нутагт 15.9 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилтийг нэмж, шийдвэрлэснээр нийтдээ 705 иргэн ипотекийн зээлд хамрагдсан бол тавдугаар сард Монголбанк, Засгийн газар 50.6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 722 иргэнд ипотекийн 8 хувийн хүүтэй зээл олгожээ. 

x