1967 онд Зүүн Өмнөд Азийн орнууд нэгдэж, ASEAN-ий эвсэл байгуулснаас хойш Азийн эдийн засаг эрчимтэй хөгжсөн гэж үздэг. Эдийн засгийн хөгжлөө дагаад хүн амын амьдрал сайжирч, өндөр наслах болсон байна.
Gapminder Foundation байгууллага 1967 оноос хойш 50 орчим жилийн хугацаанд Азийн гол орнуудын эдийн засаг болон нийгмийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж ирснийг хөдөлгөөнт дүрс хэлбэрээр үзүүлжээ.
Жишээлбэл 1967 онд ДНБ хамгийн бага байсан Хятад 1990 оноос эхлэн хэрхэн үсрэнгүй хөгжсөн, Өмнөд Солонгос 1970-аад оноос хэрхэн түргэн хөгжсөн, Японы өсөлт 1990-ээд оноос хэрхэн зогссон зэргийг харж болно.
Мөн Камбож улсад 1970-аад оны үед болсон аймшигт геноцидын улмаас хүн амын дундаж наслалт хэрхэн огцом унасан нь харагдаж байгаа. Энэ нь эдийн засгийн хөгжлийг ч удаашруулжээ.
Ерөнхийдөө Ази тивийн өнгөрсөн 50 жилийн түүхийг харахад тун ойлгомжтой бүтээл болсон нь харагдаж байна.
Эх сурвалж: Nikkei
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!