Зуны дэлгэр цаг айлчлан ирж хурим найрын улирал эхэллээ. Энэ жилийн хувьд "тахиа" жил хосуудад хурим найр хийхэд ээлтэй сайн гэж зурхай төлөгт буужээ. Харин өнгөрсөн жил буюу "бичин" жилд хуримлах, бэр гуйхад хатуу байна гэдгээс үүдэн хурим найр урд жилүүдээс бага болсон байна.
2017 он гарснаас хойш одоогоор Гэрлэх Ёслолын ордонд 100 гаруй хос хуримласан гэсэн тооцоо байгаа аж. Энэ тоо нь цаашдаа 1,000 хүртэл нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Гэрлэх Ёслолын Ордоны ёслол үйлчилгээний менежер Б.Амгалан "Урин дулаан цагт, идээ ундаа элбэг байх үед Монголчууд хурим найраа хийсээр ирсэн. Энэ уламжлалаараа хуримын ёслолын ачаалал одооноос нэмэгдэж байна. Гэрлэх ёслолын ордонд жилдээ 1,000 гаруй хуримын ёслол тэмдэглэдэг. Энэ жил олон билэгт сайн өдрүүд тохиож байгаа учраас мөн л энэ тооноос буухгүй байх болов уу гэж бид төлөвлөж байна. Ялангуяа энэ жил наймдугаар сард билэгт сайн Дашням, Балжиннямтай өдрүүд их байгаа.
Хуримын ёслолууд ихэвчлэн 6-11 дүгээр сард зуны дэлгэр цагт болон намрын өдрүүдэд хамгийн их болдог. Өнгөрсөн жил 500 гаруй хос хуримласан. Энэ нь бусад жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага тоо.
Гэхдээ хүмүүс тахиа жил сайн, бичин жил муу гэж бодож хуримладаггүй. Тухайн хосуудад тэр жил хэр таатай, сайн байгаагаас бас шалтгаалж хурим найр хийдэг" хэмээн ярилаа.
Хуримын ёслолын үйлчилгээнд:
Тухайн жилд ямар жилтэй хүмүүс хурим найр хийхэд тохиромжгүйг хий нас буюу билгийн тооллоор зааж өгсөн байдаг аж. Энэ талаар бид Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбааатараас тодруулсан юм.
Хурим найр хийх зурхайг эмэгтэй хүнээр нь дүгнэдэг байна.
Бичин жилд 25 настай хонь жилтэй эмэгтэй хүн хурим хийх нь цээртэй хэмээн зурхайд бууж байсан бол тахиа жилд 1995 онд төрсөн эмэгтэй хүн хурим хийх нь тохиромжгүй гэжээ.
Зурхайгаас харахад
Энэ жил тахиа жил. Гахай жилтнүүд хий насаараа 23-тай учраас энэ жил хурим хийхэд тохиромжгүй хэмээн зурхайд буужээ.
Тахиа жилд хэдэн сард хурим хийвэл тохиромжтой вэ?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!