Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Seedstars World олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 29
IKON.MN

Энэ 6-р сард Монголын хамгийн шилдэг 12 хүртэлх гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөн шилдгээр шалгарсан оролцогч нь Seedstars Summit олон улсын чуулганд эх орноо төлөөлж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахын төлөө өрсөлдөх болно.


 

Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг Seedstars World тэмцээн Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү уралдааны ивээн тэтгэгчээр ITZone, Microsoft, Gemnet, Metro Development Group болон хамтран зохион байгуулагчаар Start Up Mongolia, Natiotanl IT Park болон Монгол Улс дахь Швейцарийн хөгжлийн агентлаг оролцож байна.  Тус тэмцээн нь 6-р сарын 23-нд Corporate Hotel and Convention Centre-д зохион байгуулагдах бөгөөд зөвхөн бүртгүүлсэн хүмүүст нээлттэй.

Хөгжиж буй орнууд дахь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий Seedstars World уралдаан нь нийтдээ 65 оронд зохион байгуулагдаж ялагчиддаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх болон дэлхийд нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагчид зөвлөхүүдтэй холбогдох боломжийг олгож байгаа юм. Өнөөг хүртэл тус уралдааны оролцогчид нийтдээ 61 сая ам долларын хөрөнгө оруулалт босгож дэлхий даяар 800 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна.

Seedstars Ulaanbaatar тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Ай Ти Зон ХХК-ийн Ерөнхий захирал Н.Баттулга, Жемнэт ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Дөлгөөн, Майкрософт Монгол компанийн захирал Н.Наранбат, Метро Девелопмент Группын ерөнхий захирал Б.Одсүрэн, МТҮП-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн газрын дарга О.Хичээнгүй, Дэлхийн Банкны зөвлөх Г.Энхболор, Старт-Ап Монгол Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат, Старт-Ап Монгол дэд захирал Б.Идэр-Од, Seedstars world-ийн Төв болон Зүүн Европийг хариуцсан ажилтнууд болох Дариа Голикова, Агахусейн Ахмадов нар багтаж байна.

Seedstars Ulaanbaatar уралдаанд оролцох гарааны бизнес нь байгуулагдаад 2 жилээс хэтрээгүй, нийт хөрөнгө оруулалт нь 500 мянган ам.доллараас хэтрээгүй, MVP (Minimial Viable Product) буюу Бүтээгдэхүүний эхний хувилбарыг боловсруулсан цаашид ашиг орлоготой ажиллах ирээдүйтэй байх юм. Түүнээс гадна тухайн бизнес нь зөвхөн дотооддоо төдийгүй гадаад зах зээлд ч тэлж ажиллах боломжтой байх нь Seedstars World уралдааны хувьд томоохон давуу тал болно.

Стандарт банк, BBVA, Merck, Enel, Trecc зэрэг томоохон байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой учир Seedstars World тэмцээний оролцогчдын шинэ санаа нь зөвхөн бүс нутагтаа төдийгүй дэлхий нийтэд хэрэгжих боломжтой байх нь томоохон ач холбогдолтой юм.

Seedstars World -ийн Үйл Ажиллагаа хариуцсан захирал Катарина Жулиенова хэлэхдээ

“Seedstars World нь дэлхий дахины хөрөнгө оруулагчдыг шинэ үеийн залуу бизнес эрхлэгчидтэй холбон Цахиурын Хөндий, Баруун Европтой өрсөлдөхүйц бизнесийн орчинг бий болгох зорилготой платформ юм.

Бид бүхэн Улаанбаатар хотноо анх удаа энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа учир хүлээлт өндөртэй байна. Монгол улсын гарааны бизнес эрхлэгчдийн тухай олонтаа сонсож байсан өөрийн нүдээр харах боломж одоо гарч байна. Бид өнөөг хүртэл гараад буй үр дүндээ туйлын сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол хамтрагчидтайгаа цаашид хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Ай Ти Зон ХХК-ийн Ерөнхий захирал Баттулга хэлэхдээ

"Мэдээллийн технологийн хурдтай хөгжил, цахим хувьсгал нь дэлхий дахинаа шинэ үеийн бизнес эрхлэгчдийг гарааны нэг цэг дээр зогсох боломжийг олгосон.

Иймд туршлагатай бизнес эрхлэгчдийн хувьд бид дараа үеийн бизнес эрхлэгч залуусаа монголоо төдийгүй дэлхийг өөрчлөх гал эрмэлзлийг дотроо өвөрлөдөг, өргөн цар хүрээнд харж, хамтран ажилладаг сэтгэлгээг өрнүүлэх зорилгоор Seedstars World –ийг монголдоо зохион байгуулахаар болсон.

Шалгарсан шилдэг гарааны бизнес дэлхийн давцанд бусад улс орны стартапуудтай өрсөлдөнө.”

 

About Seedstars


"They tried to bury us, they didn’t know we were seeds." - Mexican proverb

Seedstars is a Swiss based group of companies which has the goal of impacting people’s lives in emerging markets through technology and entrepreneurship. Seedstars connects stakeholders within these ecosystems, builds companies from scratch with public and private partners and invests in high growth startups. Through different activities of startup scouting, company building and acceleration programs, the team has now access to entrepreneurs, investors, incubators, corporations and government officials from 70+ countries. The Seedstars group includes:

  • Seedstars World, a worldwide startup competition, sourcing in 60+ emerging markets the top talent from these regions
  • Seedstars Growth, a three month virtual acceleration program
  • Seedspace a network of coworking and co-living spaces now in 25+ countries
  • Seedstars Academy, a six months program to train aspiring local entrepreneurs to build sustainable businesses, currently running in Nigeria and Ivory Coast

Press Contact:

High-resolution photos, logos, as well as press information and interview options are available on demand. Feel free to contact the following representatives:

Tom Vaillant
Head of Digital                      
tom@seedstarsworld.com                   
+33769139615   

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.