Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийх айлчлал эхэллээ.
Тэрээр өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Мөн харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!