ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж буй импортын барааг хазаарлая

Р.Саруул
2017 оны 5 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

-Тухайн барааны хугацааг тэр үйлчлүүлэгч шалгах бус үйлчилгээ явуулж буй худалдагч, зохион байгуулагчид өөрсдөө хариуцах учир түүнд эмзэглэх ёсгүй-

Сүүлийн жилүүдэд манай улсад хүнсний аюулгүй байдал гэдэг дээд зэргээр хөндөгдөж алхам тутамд муудсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах болсон. Тэр дундаа эрүүл, баталгаат хүнс гэж өдөр шөнөгүй рекламддаг томоохон супермаркетууд нь хүнсний аюулгүй байдлыг ихээр зөрчиж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг супермаркетуудыг нэг бүрчлэн тоочиж хүнсний аюулгүй байдлын талаар яривал дуусахгүй.

Уг нь хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах нь үйлчилгээний байгууллагын хамгийн гол асуудал. Гэтэл манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа хүнсний үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүд үргэлж л дутагдал гаргадаг. Аливаа зүйлд алдаа гаргах тохиолдол байдаг ч гаргасан алдаагаа давтаад байгаа байгууллагуудад холбогдох албаныхан хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хүний ходоод хогийн сав биш, тиймээс бид эрүүл, чанартай хоол хүнс хэрэглэх эрхтэй. Тухайлбал, манайдаа л томоохонд орох Номин сүлжээ дэлгүүрийн 10 дугаар хороололд байрлах салбар дэлгүүрт хугацаа нь дууссан йогурт зарж байжээ.

Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр 10 дугаар хороололд байрлах “Номин” дэлгүүрээс иргэн Э дөрвөн ширхэг йогурт худалдан авчээ. Түүний худалдан авсан дөрвөн йогуртын гурвийг нь таван настай хүүхэд нь идсэний улмаас хоолны хордлогод орж эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсэн байна. Түүгээр ч зогсохгүй хоолноос хордсон гэдэг нь шинжилгээгээр тогтоогджээ.

Ингээд хүүгийн аав “Номин”-гийн худалдагч болон менежерт нь сүүлийн задалсан йогуртаа аваачиж үзүүлэхэд менежер эмэгтэй “нэг йогуртынх нь мөнгийг нь өгөөд наад хүнээ явуул" гэх маягаар хэлсэн нь тухайн иргэнд огт таалагдаагүй аж. Арга ч үгүй биз. Тухайн барааны хугацааг тэр үйлчлүүлэгч шалгах бус үйлчилгээ явуулж буй худалдагч, зохион байгуулагчид өөрсдөө хариуцах учир түүнд эмзэглэх ёсгүй. Угтаа бол дээрх менежер эмэгтэй хариуцлагаас бултан йогурт нийлүүлсэн импортлогч компанид буруугаа өгөхийг оролдож байсан юм.

Түүнчлэн бид хүүгийн аавын хүсэлтийн дагуу тус дэлгүүрт очиход тэрбээр “танайх сонины газар юм уу гомдол хүлээж авдаг газар юм уу” гэх зэргээр мэдээлэл өгөхөөс татгалзаж нааш, цааш холхиж байсан юм. Хэдийгээр Э-гийн худалдаж авсан йогуртын хугацаа нь дуусах болоогүй байсан ч өмхий эхүүн үнэртэй байсныг тэд хүлээн зөвшөөрсөн. Уг нь бараа, бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш ямар байдлаар хадгалагдаж, тээвэрлэгдэж дэлгүүрийн лангуун дээр ирснийг тухайн байгууллагын ажилчид л мэдэх байх.

Тус дэлгүүрийн менежерийн хэлж буйгаар тэд 2,000 гаруй иргэн, ААН-тэй бараа нийлүүлэх гэрээтэй байдаг байна. Гэрээний үндсэн дээр дээрх йогуртыг худалдаалж, асуудал үүссэнтэй холбоотойгоор “Номин”-гийн бүх сүлжээ дэлгүүрээс дээрх нэртэй йогуртыг татуулжээ, Ингээд энэ сарын 5-ны өдөр хүүгийн аавтай тус дэлгүүрийн удирдлагууд холбогдож хүүгийнх нь биеийн байдал ямархуу байгааг асууж хувийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөхийг санал болгоход мөн л хүүг хоолноос хордсон гэдгийг нь тэдний үзүүлсэн “Интермед’’ эмнэлэг ч бас тогтоожээ.

Хэдийгээр муудсан йогуртыг “Номин” их дэлгүүр гэрээний дагуу худалдан авч борлуулалт хийж байгаа ч тэд хадгалалтын горим болон бусад зүйл дээр анхаарах ёстой. Ихэнх сүлжээ дэлгүүр импортоор бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Тэгэхдээ тухайн улсдаа хугацаа нь дуусах дөхсөн, хямдарсан бараа авчирдаг нь бодит үнэн. Мөн эдгээрийг оруулж ирдэг томоохон импортлогч компаниуд ч энэ бүхний хариуцлагыг давхар үүрэх ёстой.

Яг үнэндээ өнөөдөр бид муудсан бараа бүтээгдэхүүн гарч ирсэн тохиолдолд тухайн дэлгүүртэй хариуцлагын асуудал ярьдаг ч үүний цаана ханган нийлүүлэгч импортлогч компаниуд байдаг гэдгийг таг мартдаг. Тиймээс гаднын улс орноос импортоор бараа татан оруулж ирдэг компаниудын хүнсний бүтээгдэхүүнд сайтар хяналт шалгалт хийхгүй бол энэ мэт хор болсон хоол олон хүний эрүүл мэндэд заналхийлж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс нь анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу.

НМХГ-ынхан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ

Хэдийгээр мэргэжлийн хяналтынхан өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан чадлынхаа хэрээр хяналт шалгалт хийдэг ч импортлогч компаниуд тоо ширхэг олонтой энэ мэтчилэн бүтээгдэхүүнийг бүгдийг нь хамруулдаггүй гэдгийг сүлжээ дэлгүүрүүдийн менежерүүд хэлж байсан. Ингээд бид муудсан йогуртыг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол Соёлын хяналтын хэлтэст аваачиж өгөхөд тэд шуурхай арга хэмжээ авч “муудсан йогуртыг шинжилгээнд өгч хүүхэд юунаас хордсон бэ гэдгийг нь тогтоох болно” хэмээсэн юм.

Ямартай ч тэд энэ асуудлыг газар нь дээр нь шийдэж Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг “Номин” дэлгүүрт очиж асуудлыг шийд хэмээх үүргийг өгсний дагуу тус дүүргийн эрүүл ахуйн байцаагчид “Номин’’-нд очиж худалдаалагдаж байсан йогуртыг бүгдийг нь татуулжээ. Үүнээс харахад тус газрын байцаагчид иргэдээс ирсэн гомдлыг яаралтай шийдвэрлэж гаргасан гомдлынх нь дагуу шалгадаг гэдгийг энэ удаагийн үйл явдал гэрчилсэн юм.

Тэгэхээр үүнд дан ганц мэргэжлийн хяналтын газар ч бус үндэсний үйлдвэрлэгчдийг дарж гаднын бараа бүтээгдэхүүнийг монголд ихээр оруулж ирж буй импортлогч компаниуд хүнсний аюулгүй байдлыг хэрхэн яаж алдагдуулж байгаа тал дээр холбогдох бусад газрууд нь ч хяналт тавих нь цаг нь болжээ. Яг үнэндээ зарим томоохон супермаркетууд хадгалалтын горим алдагдаж, хугацаа нь дууссан, хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн дээр өөрсдөө он, cap, өдрийг нь бичээд наачихдаг. Энэ мэтээр хэрэглэгчийн эрх ашгийг хохироох нь Монголдоо томоохонд тооцогдох сүлжээ дэлгүүрийн цаашдын нэр хүндэд ч сөрөг нөлөөтэй буй заа.

Тиймээс “Номин” дэлгүүрийнхэн та бүхэн муудсан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдээр бус өөрсдөө шалгаж үзэх хэрэгтэй байх аа, Эцэст нь хэлэхэд өнөөдөр бид компот, йогурт, ногооны салат, элдэв чихэр, масло зэргийг гадаадаас импортлохын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэвэл ядаж л муудаж хөгцөрсөн хор болсон хоолноос ангижирна.

Тиймээс эрх мэдэл бүхий албан тушаалтнууд гадаадаас орж ирж буй импортын барааг хязгаарламаар байна. Хэдий болтол ард түмэн хугацаа нь дууссан, өттэй, хорхойтой бүтээгдэхүүн хэрэглэх юм. Тиймээс холбогдох байгууллагынхан торгоод өнгөрөх биш тусгай зөвшөөрөлтэй нь хатуухан яривал хариуцлага гэдэг зүйлийг мэдрзх байх даа цаадуул чинь.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
уншигч [27.123.214.119] 2017/5/10
монголд уйлдвэрлэж байгаа бутээгдэхуун хэдхэн том уйлдвэрууд гайгуй байж магад, бусад нь хэцуу шуу. жинхэнэ хуний эруул мэндэд сорог байдаг. Хунсний стандартаа барьж хийдэггуй! Ондор хогжилтэй орны импортийн бутээгдэхуун сайн байдаг, суулийн уед оросын элдэвийн бутээгдэхуун их болсон. Орос бараа стандарт муутай!
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.116] 2017/5/9
Ривер гардены номинд Растишка иогуртны бас хугацаа нь дууссан байсан
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.109] 2017/5/9
Битгий эргүү юм яриад бай. Хэрэглэгчид Өөрсдөө хугацааг нь харах үүрэгтэй. Битгий ийм бэлэнчилсэн сэтгэлгээтэй юм яриад бай. Лангуун дээр хэр удахыг хэн ч таашгүй. Удахгүй амруу хийх ёстой гэхийн байна л даа.
1 | 7 Хариулах
Дино [183.177.98.238] 2017/5/10
Хаха хол очиж хуцаачээ
0 | 0 Хариулах
irgen [202.9.42.113] 2017/5/9
Er n mongold uildverlesen engiin hool idej bbal zugeer.Laazalsan.kompod n heersen.edgeeriig avahgui bbal zohino
0 | 0 Хариулах
Зочин [103.9.88.210] 2017/5/9
өөрсдөө юу ч хийж чадахгүй байж тэгээд яах юм Өлсгөлөнд нэрвэгдэх юмуу
0 | 2 Хариулах
Zochin [202.70.46.218] 2017/5/9
Sain l uzej harj avahgui bol delguuriin languunii ehenh baraa huns nertei hor bdag shuu barag avahgui bsan ni deer
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.25] 2017/5/9
ер нь энэ лаазалсан юмыг чинь авахаа байчихсныг анзаарч байгаа биз дээ.
3 | 0 Хариулах
Оман [202.131.246.210] 2017/5/9
Номин одоо юу ч байсан ямар ч байсан хамаагүй зарна гэдэг үзлээсээ болих хэрэгтэй дээ. Гадны бусад сүлжээнээс жишээ авах хэрэгтэй. Йогортны хувьд хүнсний жижиг дэлгүүрээс аюсан ч ээдсэн муусан юмнууд зөндөө гардаг. Буцааж аюаад мөнгө өгдөг....
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.25] 2017/5/9
чанар муутай нь тэгээд шалгаад хураагаач. мэдэхгүй болохоороо хязгаар тавья гээд дайраад туйлшраад.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.123] 2017/5/9
Ер нь монголчууд юу үйлдвэрлэдэг юм хэдэнхэн нэр төрлийн бараа байгаа шүү дээ зах зээлийн хуулиар бол хэрэгцээ хэрэглээ хоер өөрөө зохицуулагдаг харин чанар стандартыг төр хариуцаж шалгаж сертификатыг олгодог манай мэрэгжлийн хяналтын байгуулагын мэрэгжлийн хүмүүс үнэндээ орчин үеийн мэдоэг боловсролгүй зүгээр урсгалаараа явж байна жэшээ нь хүнсний бүтээгдэхүүний шошго яриад байхаас биш дотор химийн элемент бмологийн идэвхитэй идвэхигүй бактеруудыг шинэжлэж шалгаж чадахгүй лаборторийн шинэжилгээний арга боловсруулаж шинэжлэх мэрэгжилтэн тутмаг бараг байхгүй зүгээр шошгоны хугацаа ярихаас цаашгүй хүмүүс ажил хийж байна өөрсдийн мэдоэг боловсролоо дээшлүүлэх талаар ердөөсөө ажиллахгүй гадаад явуулахаар дэлгүүр хэссээр байгаад юу чксурсан юмгүй хүрээд ирнэ тэгээд ичихгүй хууль яриад хаах боох болиулах юм ярина өөр юуч сэтгэхгүй энэ бол социалист арга
2 | 1 Хариулах
Зочин [182.160.32.148] 2017/5/9
Дотоодын үнэтэй юм хэрэглэхүү куцваа
3 | 1 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/5/9
Барааг хязгаарлах биш ДЭЛГҮҮРҮҮД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. Хэрэглээний барааны хомсдолд оруулан ард түмнийхээ бүсийг чангалж яах нь вэ дээ. Сэтгүүлчид маань жаахан өргөн хүрээнд сэтгэхгүй бол цагдах, хорих, хязгаарлах гээд яваад байвал та ганц төрлийн гурил, мах, гоймон, будаа хэрэглэдэг болчихсон байх вий дээ.
6 | 0 Хариулах
Зочин [202.179.31.105] 2017/5/9
импортын бараандаа үйлдвэрлэсэн болон дуусах огноог сайн тавь гээ мөн монголоор тайлбар бич гээ! оросын өндөгнөөс өөр хугацаагаа сайн тодорхой тавьсан бараа харсангүй. өдөр тутмын бараанаас. япон запон барааг нь энд тэндхийн нэвтрүүлгээр харж байсан боловч сонирхоод хараад унших гэхээр хэл мэдэхгүй мэддэггүйд эрээн цоохор гээд гарч явж байна. оросын зарум барааны мэдээлэл харж уншихад аргагүйгээр жижгээр бичсэн байдаг. тийм стандард баймааргүй. монгол бараа хэт их үнэтэй байна. үнийн гаргалгаагаа ил болговол таарна.
0 | 0 Хариулах
Soyol [103.23.51.4] 2017/5/9
Hunsnii delguuruud importiin baraag mash iheer zarj borluuldag. Gevch tom suljee delguuruud hugatsaa duusch bui baraagaa 3 sariin umnu gargaad nuutsuu harj bgaad hyamdruulah shaardlagatai bol hyamdruulaad zarj duugaj baival zugeer baina. & honogtoo hugatsaa duusah baraagaa bagadaasain hyamdruulaad 50% hyamdruulaaad tavidag. Hugatsaa ni anhaarlaa handuulmaar bna. Hunii eruul mended surguur nuluuluh hunsiig bodlogiin chanartai zarj borluulmaar bna. Suuliin uyed laazalsan, nuushilsn huns, gaaztai undaa juus , chips geh met buteegdehuuniig baga hemjeegeer zaruulj baival zugeer
0 | 0 Хариулах