Нийслэлээс зарласан “Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017 оны 05 дугаар сарын 4-ний өдөр Жанжин Сүхбаатарын талбайд болно.
Энэхүү өдөрлөг нь “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл”-ийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсож, цаашдын ажилдаа тусгах зорилготой юм.
Өдөрлөгт:
Өдөрлөгийн үеэр “Улаанбаатар смарт карт” компаниас иргэдийн дунд “Асуулт, хариултын тэмцээн” зохион байгуулж, зөв хариулсан иргэдийг Нийтийн тээврийн 5,000, 10,000 төгрөгийн цэнэглэлттэй картаар урамшуулах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|