ССАЖЯамны харъяа “Соёл, урлаг хөгжүүлэх сан-2013” он гарснаас хойшхи хугацаанд ямар үйл ажиллагааг хэрхэн санхүүжүүлсэн талаарх мэдээллээ олон нийтэд үзэсгэлэн хэлбэрээр тайлагналаа.
Энэ жил тус сангийн үйл ажиллагаанд зориулан зургаан тэрбум төгрөг төсөвлөсөнөөс одоогийн байдлаар дөрвөн тэрбумыг нь зарцуулаад байгаа бөгөөд үзэсгэлэнд санхүүжилт авсан 35 байгууллага оролцож улсын төсвийн хөрөнгөөр юу хийснээ дэлгэн үзүүлж байна.
Энэ үеэр үзэгчдийн дунд санал хүсэлтийн дэвтэр аялуулж байгаа бөгөөд үзэгчид “Соёл, урлаг хөгжүүлэх сан”-ийн санхүүжилт авсан арга хэмжээнүүд хир нүдээ олсон, цаашид хэрхэн дэмжих боломжтой болон дэмжих шаардлагагүй байсан үйл ажиллагааныхаа талаарх санал хүсэлтээ үзэсгэлэнтэй танилцаад бичиж үлдээх боломжтой ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!