Уншиж байна ...
10 жилийн өмнө
2015/07/31
10 жилийн өмнө
Зураг
2015 оны 7 сарын 31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн Эх” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 30-ны өдрийн 03:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр оройн 18:20 цагт бүрэн унтрааж, тус сумын байгаль орчны байцаагч О-д хүлээлгэн өгсөн байна.
Зураг
2015 оны 7 сарын 31
Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар зохион байгуулагдаж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ээс манай тамирчин алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ. ДАШТ-ий үндсэн гурван төрлийн хоёр дахь нь болох резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилалд 29 орны 77 тамирчин өрсөлдөв. Долоон нислэгийн нийлбэр дүнгээр 31 тамирчин финалын нислэгт оролцох эрхийг авчээ. Үүнд манай тамирчин М.Гонгор багтсан юм. Тэгвэл финалын нислэгүүд болж, М.Гонгор нийлбэр дүнгээр 2040 оноог цуглуулж, ангилалдаа түрүүлсэн байна. Харин Украины Стефанчик Стефан, Кулаковски Олег нарын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Зураг
2015 оны 7 сарын 31
Туркийн иргэн Невзат Аидин гурван нөхрийн хамт хоол хүргэлтийн Емексепети компанийг байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллаад 15 жил болжээ. Харин тэр өнгөрсөн тавдугаар сард Германы Delivery Hero компанид өөрийн байгуулсан компаниа $589 саяар зарсан байна.
Зураг
2015 оны 7 сарын 31
Хүн төрөлхтөний спортын их наадам буюу зуны 31-р зуны олимпийн наадам ирэх онд хөлбөмбөгийн эх орон Бразилын Рио Де Жанеро хотод болно. Харин 2020 оны 32 дугаар зуны олимп Япон улсын Токио хотноо болох юм. Өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос 2020 оны Токиогийн олимпийн элчээр мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг сонгож, өргөмжиллөө.
Зураг
2015 оны 7 сарын 31
Монголын Урчуудын Эвлэл нь 1942 онд Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, зураач урчуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, бүтээн туурвих болон урлагийн бүтээлүүдээ нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан энэ салбарын анхдагч, хамгийн том олон нийтийн байгууллага юм. Тус байгууллага өнөөдөр 73 жилийн түүхтэй, ЮНЕСКО-гийн олон улсын зураачдын холбоо (IAA), Олон улсын ардын урлагийн байгууллага бөгөөд эгнээндээ 500 гаруй уран бүтээлч гишүүдтэй билээ.
Зураг
2015 оны 7 сарын 31
Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа өнөөдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чой Донг Ик, БНСУ-ын Хараагүйчүүдийн Силоам төвийн захирал Ким Ми Кионг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сангийн зохицуулагч Лий Юу Ри нарыг хүлээн авч уулзлаа.
Зураг
2015 оны 7 сарын 31
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр БНСУ-ын Уул урхайн нөхөн сэргээлтийн корпораци /Миреко/-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Пэг Син Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Зураг
2015 оны 7 сарын 31
Үндэсний мэдээллийн төвд хэсэг иргэд наймдугаар сарын 8,9-нд Хүй долоон худагт зохион байгуулах Даншиг наадмыг эсэргүүцэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандаж хүсэлт тавьлаа.
Зураг
2015 оны 7 сарын 31
ХХААЯ-ны удирдлагууд аймгуудын Хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж тариалалтын явцын талаар мэдээлэл авсан юм.
Зураг
2015 оны 7 сарын 31
Барилга Хот Байгуулалтын Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаa. Энэхүү санамж бичгийн зорилго нь “Залуучуудын орон сууцны корпораци” /ЗОСК/ үүсгэн байгуулж, залуучуудад зориулсан орон сууцны хөтөлбөртэй болоход орших аж.
Зураг
2015 оны 7 сарын 31
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат энэхүү асуудлыг танилцуулахдаа, Улаанбаатар хот нь төсвийн болон хэрэглээний бүх төрлийн ухаалаг шийдлийг дэмжин хэрэгцээнээс илүү төлөвлөлтгүй, илүү зардалгүй, ухаалаг хүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн засгийн эрч хүчтэй хот болохоор зорьж нарийвчилсан төлөвлөгөөний төслийг боловсруулсан гэж онцлов. Төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа нийслэлийн 9 дүүрэг, нутгийн захиргааны байгууллагууд болон яамд, төрийн захиргааны төв байгууллагуудаас анхан шатны санал авч нэгтгэжээ. Эдгээрээс 2016-2020 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг гаргаж нийт 167 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 300 гаруй төслийн санал ирүүлснээс хотын хөгжлийн стратеги, бодлогын хүрээнд эрэмбэлэн боловсруулж хоёр зуу орчим дэд төсөл бүхий хөрөнгө оруулалтын 78 багц төсөл, арга хэмжээг нэгтгэн танилцуулж байгаа юм байна
Зураг
2015 оны 7 сарын 31
Монгол Улс, Энх тайвны корпусын хооронд Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 25 жилийн ойн хэвлэлийн бага хурал өнөөдөр ГХЯ-нд боллоо. Хэвлэлийн бага хуралд Монголын талаас Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Америкийн талаас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпер Кэмпбэл, Энх тайвны корпусын орон хариуцсан захирал Дарлин Грант нар оролцож мэдээлэл хийв.
Зураг
2015 оны 7 сарын 31
Улиастай - Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хаах болсныг мэдэгдье.
Зураг
2015 оны 7 сарын 31
Сүүлийн үед зарим тариалан эрхэлдэг аж ахуй нэгжийн төлөөлөл “Ургацын 80 хувийг алдана” гэсэн мэдээллийг олон нийтэд тараасан.
Зураг
2015 оны 7 сарын 31
Хан- Уул дүүргийн 11, 4-р хороо. Бидний нэрлэж заншиснаар Зайсангийн арцатын аманд оршин суух 600 гаруй өрх. Тэднийг Зайсангийн уугуул иргэд гэж тодорхойлж болно. Яг үнэндээ шинэ цагийн баячуудын хилийн дээс болсон зайсан орчимд хэдэн бор гэр, өнгө муутай цөөхөн хашаа байдаг нь арцатын аманд насаа элээж буй иргэдийнх. Тэд арчаагүйдээ ингэж амьдраагүй. Учир нь эдгээр иргэдийн амьдрах орчин хуулиар баталгаажаагүй байсан юм.
Зураг
2015 оны 7 сарын 31
Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайдын тусгай элчийн хувиар манай оронд хүрэлцэн ирсэн Такэбэ Цүтомүг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.
Зураг
2015 оны 7 сарын 31
Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/631 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Зураг
2015 оны 7 сарын 31
Сүүлийн үед алсын удирдлагатай хөдөлгүүр асаагчтай дохиоллын систем ихээр орж ирэх болсон юм.
Зураг
2015 оны 7 сарын 31
170 орны 7,000 гаруй тамирчин өрсөлдөж байгаа Тусгай олимпод манай 16 тамирчин оролцож байгаа. Тус олимпийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд манай тамирчин Б.Тулга хүрэл медаль хүртсэн бол ширээний теннисний ганцаарчилсан төрөлд У.Нинжбадам мөнгөн медаль хүртсэн​ бахдам амжилт үзүүлж, медалийн тоогоо нэмлээ.
Зураг
2015 оны 7 сарын 31
Америкийн алдарт CNN агентлагаас дэлхийн технологийн шилдэг Google компанийн Монголд хэрэгжүүлж буй Google Street View төслийн хүрээнд тэдний багийнхан Монгол наадмын зураглалыг буулгасан талаар вэб хуудасныхаа эхний нүүрэнд онцолжээ.
10 жилийн өмнө
2015/07/31
10 жилийн өмнө