КТ корпораци нарны эрчим хүчээр хэрэглээг хангах технологийн хувилбаруудыг “Эрдэнэс Монгол” ХХК-д танилцууллаа
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн асуудлыг хариуцсан Дэд захирал О.Одбаяр БНСУ-ын КТ корпорацийн ОУ-ын бизнес хариуцсан захирал Пак Илхуан болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр КТ корпорацийн нарны эрчим хүчээр хэрэглээг хангах технологийн хувилбаруудыг танилцуулж, монголын уул уурхайн салбарт нарны эрчим хүчийг ашиглах, уул уурхайн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах чиглэлүүдэд хамтран ажиллах талаар санал солилцов.
KT корпорацийн тухай
(Korea Telecom) www.kt.com КТ корпораци нь БНСУ-ын харилцаа холбооны анхны, төрийн өмчит компани юм. 1981 онд байгуулагдсанаасаа хойш БНСУ-ын мэдээлэл, харилцаа холбооны салбарын тэргүүлэгч компанийн байр суурийг хадгалсаар байна. Тус компани нь улсынхаа суурин утасны хэрэглэгчдийн 90 орчим хувь, өндөр хурдны интернэт хэрэглэгчдийн 45 хувьд хүрч ажилладаг бөгөөд орон нутгийн суурин болон өргөн зурвасын интернэтийн зах зээлийг тэргүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
