ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын залуус мопед үйлдвэрлэж байна

Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 5
Өдрийн шуудан
Зураг зураг
Монголд үйлвэрлэсэн анхны мопед

Монгол залуус ур ухаанаараа дугуй, мопед бүтээж эхэлжээ.

220 вольтод цэнэглээд 50 км зам туулах хүчин чадалтай цахилгаан мопедийг ирэх хавар худалдаанд гаргах гэж байгаа бол үүнээс өмнө цахилгаан дугуй хийжээ.

Цахилгаан дугуйг 30 минут цахилгаанаар цэнэглээд 35 болон 50 км явах хоёр төрлийнхийг цөөн ширхгээр бүтээсэн бөгөөд бүгд эзнээ олсон байна.

Цахилгаан дугуйгаа 500 мянган төгрөгөөр захиалга авч, захиалсан эздэд нь хүргэсэн бол одоо угсарч буй цахилгаан мопедоо гурван янзын хүчин чадалтайгаар хийх бөгөөд хамгийн бага үнэ нь 900 мянган төгрөгт багтахаар захиалга авч, захиалсан эздэд нь хүргэх гэнэ.

Залуус удахгүй шинэ төсөл эхлүүлэх бөгөөд цаашид шинэ төслийнхөө хүрээнд Цахилгаан мотоцикл, гурван дугуйт бүтээх гэнэ.

Энэ бүхнийг залуусын дунд никель Ганбаа нэрээрээ алдаршсан Ганбат хэмээх залуу найзуудтайгаа нийлэн хийж байгаа юм.

Зураг