Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Шуурхай албаныханд мэдэгдэж бор гөрөөсний амийг аварчээ

ikon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг, Сэлхийн амны эхэнд оршин суугч Г.Ганбаатарын зэргэлдээ хашааны орчмоос золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс энэ сарын  4-ний өдөр олджээ. Уг гөрөөс өмнөх орой нь зэрлэг нохойд хөөгдөн уулнаас хурдтай зугтаан бууж, айлын торон хашааг харалгүй мөргөн хоёр эвэр, урд хөлөө хашааны төмрийн завсар зоож шарх авсан байна. Мөн бөгсөө хүчтэй савснаас болж нуруу, нугасаа гэмтээн, бөгсөн бие нь мэдээгүй болж, хашааны төмрөнд орооцолдсон байжээ.

Иргэний өгсөн мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас малын эмчтэй очин анхан шатны үзлэг хийлгэж, шархыг боож цэвэрлэсэн байна. Бор гөрөөс нуруугаа уруулж, хөл болон нуруу нугасаа хүнд гэмтээсэн тул хөдөлгөөнгүй байлгаж, тэнхэртэл нь тус айлын зуны байшинд байлган, сүрэгт нь нийлүүлэн тавихаар шийдвэрлэв.

Г.Ганбаатарын гэр бүл байгаль хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, бор гөрөөсийг хашаандаа байлгаж, арчлан тордож, иргэний үүргээ үлгэр жишээ биелүүлж байгаад нийслэлийн Байгаль орчны газраас талархал илэрхийлье.

Цаашид бэртсэн гэмтсэн, аюулд өртсөн олон амьтдад анхны тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх мал эмнэлгийн байгууллага, мэргэжлийн эмч нартай хамтран ажиллахыг уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.