Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жагар: Туул голын эргийг олигархууд хэдэн арван га-аар нь хувьдаа авчихаад байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд шаардлага хүргүүллээ.

Тус хөдөлгөөн нь Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын хамтаар арьс ширний үйлдвэрүүд болон хуулиар хориглосон хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглах гэрчилгээ, Туул голын сав газарт хайрга олборлох тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан аж ахуйн нэгжүүдтэй өдийг хүртэл тэмцсээр иржээ. Гэтэл өнөөг хүртэл дорвитой шийдвэрүүд гарахгүй байгаа аж.

Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний тэргүүн Б.Жагар "Манай хөдөлгөөн байгуулагдаад 10 орчим жил болж байна. Бид олон жилийн туршид тэмцлээ. Төрөөс хууль гаргаж, хуулийг бүх нийтээрээ дагаж мөрдөх ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хууль хэрэгжүүлж ажиллах ёстой газар. Гэтэл, өнөөдөр Туул голын эрэг дээр газар эзэмших, ашиглах хууль бус зөвшөөрлүүдийг энэ яамнаас өмнөх дарга нар болон холбогдох хүмүүс иргэн, аж ахуйн нэгжүүдэд өгсөн байдаг.

Мөн Ашигт малтмалын газар, нийслэлийн тодорхой удирдлагууд хайрганы аж ахуйн нэгж компаниудад Туул голын хамгаалалтын бүс дотор барилга, байгууламж барих хууль бус тусгай зөвшөөрлүүдийг өгсөн. Энэ нь УИХ-ын тогтоолоос давсан шийдвэрийг ашигт малтмалын газар, БОАЖЯ гарган ажиллаж байна гэсэн үг юм. Энэ нь хууль зөрчсөн авлигын шинж чанартай асуудал юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Туул гол 718 км урсдаг. Туул гол нь Монголчуудын дундын өмч. Хүмүүс Туул голд чөлөөтэй амарч, зугаалах ёстой. Гэтэл, өнөөдөр Нийслэлчүүдийн ундны усны 90 хувийг хангаж буй Туул голын эргийг тодорхой бүлэг этгээдүүд, эдийн засаг бизнесийн олигархууд хэдэн арван га-аар нь хувьдаа авчихаад байна. Монголчууд бид бүгдийн дундын өмч хэдхэн компаний эрх мэдэлд шилжчихсэн байна. Энэ эрх мэдлээс бид чөлөөлөхийг хүсч байна.

Бид өнөөдөр энэхүү шаардлагыг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд өглөө. Бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тодорхой өндөр албан тушаалтнуудтай холбоотой газрыг мэдээллэж, мөн тэрхүү газрын зөвшөөрлийг сунгаж өгсөн БОАЖЯ-нд сууж буй нэр бүхий хүмүүсийг ил болгоно" гэлээ.

ХАТАН ТУУЛ ГОЛОО ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС ГАРГАЖ БУЙ ШААРДЛАГА /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/