Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлэн бус торгуулийг хэрхэн зөв төлөх вэ?

ikon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

- Замын Цагдаагийн Албанаас зөвлөж байна -

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн талаарх мэдээллийг “Torguul.mn” болон “Smartcar.mn” сайтаас харж болно.

  • Камераар илрүүлсэн буюу гэрийн хаягаар ирсэн торгуулийн талаар – 70111618,
  • Цагдаагийн POLICE READER терминал багажны торгуулийн талаар – 70112100 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Гэрийн хаягаар ирсэн “хурд хэтрүүлсэн болон улаан гэрэл зөрчсөн, 1-р эгнээгээр зорчсон, түр зогсох хориотой газар зогссон, Үзлэг оношилгоонд ороогүй, Зөөврийн хурд хэмжигчид бүртгэгдсэн” зөрчил гарган торгууль төлөх тохиолдолд:

  • Хүлээн авагч банкны нэр: Төрийн сан
  • Дансны дугаар: 200000985
  • Хүлээн авагчийн нэр: УБ.ЗХУТөвийн хүү торгуулийн орлого
  • Гүйлгээний утга: Торгуулийн хуудасны код бичих 
  • /ЖИШЭЭ НЬ: 1234UNX170101000011/

Хэрэв гудамж замд Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж зөрчил гарган цагдаагийн алба хаагчид “POLICE READER” буюу шалгах багажаар торгуулсан тохиолдолд

  • Хүлээн авагч банкны нэр: Төрийн сан 
  • Дансны дугаар: 200000952
  • Хүлээн авагчийн нэр: УБ.Хүү торгуулийн орлого
  • Гүйлгээний утга: Торгуулийн хуудасны дугаар буюу бар код /18 оронтой цифр/ зөвхөн бичнэ. / ЖИШЭЭ НЬ: 310004617001880/

Алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэгт зөрчил гаргаж цагдаагийн терминал багажаар торгуулсан тохиолдолд:

  • Налайх дүүрэгт: НД-ийн Татварын хэлтэс 5749918831 тоот дансанд
  • Багахангай дүүрэгт: БХД-ийн татварын хэлтэс 300700034661 тоот дансанд 
  • Багануур дүүрэгт: БНД-ийн татварын хэлтэс 5001007536 /Хас банк/ тоот дансанд тус тус тушаана.
Жич тайлбар: Хэрэв гудамж замд Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж зөрчил гарган цагдаагийн алба хаагчид “POLICE READER” буюу шалгах багажаар торгуулсан тохиолдолд торгуулийн /шийтгэврийн/ хуудасны доод талын САНАМЖ хэсгийн 1 дэх зүйлд бичигдсэн дансанд төлөхийг анхаарна уу.