ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ханш нээх өдөр Хятадууд олон саяыг нөгөө ертөнц рүү илгээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гараг нь Хятадын ард түмний хувьд ханш нээх өдөр буюу эцэг өвгөдийнхөө шарилыг эргэх уламжлалт өдөр байсан юм.

Энэ үеэр булш бунханд очсон хүмүүс талийгаачийнхаа хойд насны амьдралд хэрэгцээтэй эд зүйлсийг төлөөлүүлсэн цаасыг шатааж ёсолдог. Ингэж илгээсэн эд хөрөнгө нь өвөг дээдсийн хойд насны амьдралд нэмэр болно гэсэн итгэл үнэмшил байдаг юм.

Тэгвэл ингэж нөгөө ертөнц рүү илгээдэг цаасан эд хөрөнгийн нэр төрөл жилээс жилд нэмэгдэж, орчин үеийн бараа бүтээгдэхүүнээр баяжих болжээ. Ийм эд зүйлсэд архи, тамхи, нарны эрчим хүчний үүсгүүр, хувцас, зөөврийн компьютер, iPhone утас цэнэглэгчтэйгээ, янз бүрийн улсын валют ордог болсон байна. Хятадууд ямар эд зүйлсийг талийгаачдаа илгээцгээснийг дараах зурагнуудаас харж болно.

 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Shanghaiist