ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тулай гэж юу вэ?

ikon.mn
2017 оны 3 сарын 11
HEDU.MN

Амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсдэг,  сүүлийн жилүүдэд тохиолдол нь эрс нэмэгдэж байгаа өвчний нэг нь тулай юм.

Тулай нь архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, таргалалтаас шалтгаалан биед явагдах бодисын солилцооны хэвийн үйл явц  алдагдан цусан дотор байх шээсний хүчил хэвийн хэмжээнээс ихэссэнээс үүсдэг эмгэг.

Шээсний хүчил нь 2 талдаа хурц үзүүртэй талст  хэлбэрийн бодис бөгөөд хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний  задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшлах ёстой байдаг. Гэтэл дээр дурдсан шалтгааны улмаас  биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаж чаддаггүй бөгөөд илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралдана.

Шээсний хүчил эрхтэнд хуралдахад яг л өргөс орсон мэт мэдрэмж төрөх ба маш хүчтэй өвдөлт өгдөг. Голчлон хөлийн эрхий хурууны том үенд шээсний хүчил  хуралдана. Өвдөлт нь  дуу алдаж, хашгирмаар тэсэхийн аргагүй байдаг.

 

Ихэнхидээ эрэгтэйчүүд энэ өвчнөөр өвддөг бөгөөд  сүүлийн үед эмэгтэйчүүд өвдөх тохиолдол багагүй гарч байна.  

Илрэх шинж

  • Гэнэт эхэлнэ. Голчлон өглөө босоход  л гэнэт маш өвчтэй гишгэж чадахгүй болно.
  • Маш хүчтэй өвдөлттэй. Орь дуу тавина. Байж суухын аргагүй болно.
  • Үе үе хавдаж улайна.
  • Хавдалт нь өглөө босоход л гэнэт гарсан байна. Зөөлөн шинж чанартай байдаг.

Эмчилгээ

  1. Хамгийн түрүүнд маш чанд хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Пуринээр баялаг дараахи бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Үүнд: мах махан бүтээгдэхүүн, малын дотор мах, дотор мах болон мах чанасан шөл, эдгээрийн шөлөөр хийсэн хоол болон сүмс,өөхтэй мах, далайн бүтээгдэхүүн, сырь, удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүнүүд /консервлосон загас болон ногоо/,архи, цагаан гурилан бүтээгдэхүүн, халуун болон хурц хоол хүнс, шоколад болон кофе. Эдгээрт их хэмжээний пурин агуулагдах ба шээсний хүчил үүсэлтийг улам ихэсгэнэ. Харин ногоо ялангуяа ногоон болон улаан шар өнгийн ногоо, байцаа, лууван, болж өгвөл түүхийгээр хэрэглэж болох ногоо байвал маш сайн. Жимснээс интоор маш сайн.
  2. Ус их хэмжээгээр уух. 2-2.5 литр ус уух. Ногоон цай ууж болно. Мөн бага зэрэг шүлтлэг рашаан уувал тустай. Эдгээр нь цусанд байгаа шээсний хүчлийн концентрацийг багасгах мөн бөөрөөр ялгарахыг нь сайжруулна.  Шинж тэмдгийн болон шалтгааны эмчилгээ хийнэ.
  3. Шинж тэмдэгийн эмчилгээ нь:  үрэвсэл болон өвчин намдаах эмчилгээ явуулна. Эмч өвчтөний биеийн байдал үрэвслийн зэргээс хамаарч 1-2 эмийн хослолоор эмчилж болох юм. Тиймд эмчид үзүүлж эмчилгээ зөвлөгөө авах хүртэл ибупруфен 400 мг-аар 8-12 цагийн зайтай 2-3 удаа ууж болно.
  4. Шалтгааны эмчилгээнд: Колхицин 1мг-тай эмийг хоногт 3-4 удаа уулгана. Цаашид тодорхой схемээр тунг багасгаж ууна. Гаж нөлөө гарч болзошгүй байх тул зайлшгүй эмчийн заавраар ууж, эмчтэйгээ байнга зөвлөлдөнө. Мөн аллопуринол эмийг өдөрт 200-400 мг-аар ууж хэрэглэнэ. Эмийн эмчилгээний явцад шингэнийг маш сайн хангалттай уух нь эмийн үйлчилгээ болон эдгэрэлтэнд хамгийн чухал болохыг сайн анхаар.
  5. Өвчин сэдрэлээс сэргийлэх нь чухал. Жин ихтэй бол хэвийн жинд ортлоо жингээхас. Хэзээ ч архи шар айраг бүү хэрэглэ. Хоолны дэгдэмийг үргэлж сахь. Ажил амралтын дэглэмийг зохицуул. 

Энэ өвчний талаар эмчтэй хийсэн шууд ярилцлага үзээрэй.

 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
67 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.90] 2025/3/16
Саяхан нэг өглөө босоод ирэхэд гишгэхэд хөлний эрхий хурааны хоёр дох үе хөндүүртэй гайхаад хэсэг байж байгаад бүр гишгэхэд өвдөөд явж чадахаа больж шөнө унтаж чадахгүй өвдөөд өвчин намдаагч уугаад 3 цаг унтаад хөдлөх төдийд өвдөөд сэрнэ маш зовиуртай байсан эмнэлэгээр явж, шинжилгээ өгсөн шээсний хүчил ихэссэн тулуй бна гэж оношлогдон эм ууж хоолны дэглэм барьж хэсэг хугацаа өнгөрсөн ч сайжирсан зүйлгүй, өмнө нь өвдөж бсан хүн төлбөртэй зөвөлгөө өгнө гэсэн зараар холбогдож 3 хоногийн дотор өвчнөөсөө саллаа, маш их гайхсан. Магадгүй миний ижил тулуй нь өвдөж яахаа мэдэхгүй байгаа хүн 9290 1616 залгаж төлбөртэй мэдээлэл аваарай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.155] 2025/2/17
Хөлийн хуруунууд хөндүүртэй өглөө бүр явж чадахгүй юм тулай мөн үү
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.214] 2023/6/22
Энэ үе мөчний өвчин яг өвдөж байхдаа халуурч чичирдэг юм боловуу тохой хэсгийг нь барихад халуувтар байдаг
0 | 0 Хариулах
Эмч [202.131.245.154] 2023/2/28
Тулай бол настай хүмүүс ихээр өвддөг өвчин . Тийм байхад шээс хөөх эмийг хамаа замбраагүй уухаар зөвлөөд байж болохгүй байх / Колхицин /. Дур мэдэж уугаад шөрмөс нь татаж, зүрх дэлссэн хүмүүс л ирэх юм. Ер нь тулайн хамгийн сайн эмчилгээ бол хоолны дэглэм . Эм хэрэгтэй гэвэл Витамикс ГУТРОЛ уу ядаж ургамлын эм. Хамаа замбараагүй эм уухаа л больчих хэрэгтэй
7 | 0 Хариулах
Зочин [202.131.245.154] 2023/2/28
Тийм шүү. Гутрол шиг сайн эм хаана байна. Олон жил энэ өвчнөөр өвдөж байна. Сүүлдээ гар хөлөө хөдөлгөж чадахаа байгаад Гутрол уугаад нам болсон. Дур мэдэж түмэн эм уугаад ходоодны шархтай болсон . Ард түмэн минь эмчийн үгэндээ сайн ороорой
2 | 0 Хариулах
T [66.181.191.156] 2024/4/24
Yaj uudag ve
0 | 0 Хариулах
Ovchtnii duu [202.9.46.38] 2022/12/24
Yaj edgeeh ve emchee
0 | 0 Хариулах
эмч [203.91.115.52] 2022/11/12
Худал, ташаа мэдээлэл тараахаа болино уу! Тулай өвчин архинаас болж үүсдэггүй. Ген орчны нөлөөнд хариу үйлдэл үзүүлснээс үүсдэг өвчин. Эдгэшгүй. Үүдэл шалтгаан нь тогтоогдоогүй байгаа өвчин.
14 | 0 Хариулах
ok [202.126.89.37] 2022/7/22
tulai uvchind uudag kolhitsin em hed iluu bna. 99183570
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.34] 2022/7/14
Ene idgedeg owchin bzdee emchee
0 | 7 Хариулах
5 [202.126.90.39] 2021/9/12
tulai uvchind uudag kolhitsin em hed iluu baina. 99183570
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.62] 2021/8/29
Үзүүлэх эмнэлэг байна уу өвчин намдаах тариа байдаг гэсэн ямар нэртэй тариа байдаг бол
0 | 30 Хариулах
Зочин [192.82.82.220] 2021/7/22
Амьдралын буруу хэв маяг биш шүү дээ. Генетикийн гаралтай өвчин гээд нотлочихоод байна элэг битгий ав л даа.
16 | 4 Хариулах
Зочин [66.181.161.60] 2020/10/10
Gariin huruunii uy gnt ubduud bh ym garan deer ubdhuu
0 | 0 Хариулах
Эмч [66.181.161.66] 2020/12/12
Тулай бол өвдөхгүй үений өөр өвчин бж болно та мэргэжлийн ревматологич үзүүлж зөвлөгөө ава уу
1 | 0 Хариулах
Зочин [64.119.26.195] 2020/12/25
Шээсний хүчил багасгах ямар эм байдаг вэ яг үхлээ....
39 | 0 Хариулах
Баярлалаа [66.181.161.108] 2020/8/28
дэлгэрэнгүй сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. би 42 кг хэвийн жингээсээ бага, архи хааяа хэрэглэдэг, бөөр өвддөг. өнгөрсөн жилийн яг өдийд миний хөлийн эрхий хурууны үен дээр гарсан байсан тэр үедээ их өвдөж байсан боловч ажил ихтэй болоод тэрийгээ ч мартаж орхиж, интернетээр хөлийн үе нь томорсон зураг хараад өөрийнхийгөө гэнэт санаад хартал том болсон байсан. одоо явахад өвдөхгүй, дарвал их өвчтэй би саяхан төрсөн эмнэлгээс гараад гэртээ ирээд удаагүй байтал гарын бугуйны үе өвдөөд эрхий хуруугаа хөдөлгөхөөр л өвдөөд байгаа, хүүхэд жин нэмэх тусам даахгүй болж байна, эрхий хуруугаар хөдөлгөөн хийх гэхэд л өвддөг. энэ тулай өвчин мөн үү?
21 | 25 Хариулах
oyu [188.175.141.208] 2022/6/10
harin tiimee miniih ve ve gariin buguinii ve uvduud bdag bolchihloo yg bundgur ven deer ni darahleer uvduud buguugaa hudluguhuur uvduud hvvhdee tevreh geheer diilehgvi uvdud bh ym bas dund dolovor huruuniudruu baga zereg uvdulttei gehdee bvr teshiin argagvi ynginaj bish hvrch hudlughur l uvduud bn ene tulai uvchin mun bolvuu odoo uuriih chin zvgeer bolsnuu vzvvlsnvv ymar arga hemjee avsan be
0 | 0 Хариулах
Цоомоо [103.229.121.221] 2020/6/18
hamgiin sain arga Colchicine em shu. dunguj huluur chin sonin boloodl uvduugui jhn sonin sanagdaad bd ni shuud 1 em uuchij bai. tgd margaash ni zuv zugeer. harin negent havdaad ulaigaad uvduud ehltsen bol Colchicine nuluuluhgui Ibuprofen l uuna
0 | 0 Хариулах
Ok [202.9.46.14] 2020/3/22
Kholhitsin em hed iluu baina. 99183570
2 | 5 Хариулах
Зочин [139.5.217.98] 2020/1/26
zugeer bn a
2 | 0 Хариулах
Өвчтөн [202.126.89.51] 2020/1/9
Сайн бна уу саяханаас манай аав хөл нь гишгэж болохгүй хавдаад үзүүлтэл тулай гэсэн одоо сумын эмнэлэгт хэвтэж байгаа зүгээр болохгүй бна өчнөөн эм уугаад нэмэр болохгүй юм. Хөлний эрхий хуруу нь л хавдаад шагай нь хавдаад бхын сайн эмчилгээ хийдэг газар эмч бвал хэлж өгч тус болооч. Энэ утсаар холбогдоорой 94986281
0 | 0 Хариулах
ш,Авирмэд АУЭДС-багш [66.181.183.161] 2020/3/4
1-рт Хоолны дэглэм баримтлах 2-ртХөдөлгөөний дэглэм сахих 3-рт Хурц сэдрэлтийн үед Колхоцин эм схемээр уугаарай. 99732250 89141003 91912240
1 | 0 Хариулах
Даваасамбуу [66.181.161.112] 2019/12/19
сайн уу тулай гэж оношлогдсон мөртлөө шээсний хүчил их биш тохиолдолд яах вэ би тарган биш бас архи хэрэглэгдэггүй
58 | 0 Хариулах
нурдана [66.181.161.27] 2019/9/19
муу баинаа зөв онцоолг бичжээ
2 | 3 Хариулах
ххр [66.181.161.27] 2019/9/19
:rage::rage::rage:
1 | 1 Хариулах
Uuu [49.0.212.20] 2019/6/18
[хориотой үг] [хориотой үг] пиздаааааааа еоеоеоео ухлээ ухлээ [хориотой үг]
1 | 0 Хариулах
garvaa [103.57.95.116] 2019/5/24
hi oruulsan setgegdelee yaj ustgedeag yum bol?
0 | 0 Хариулах
garvaa [150.129.143.125] 2019/3/18
sain bna u ? ene uvchiniig bi sain medne ymar hetsuu gdgiig bi eruul zuv hoololtiin clubd yavdag ene uvchinuur uvdsun zaluu manai club,d yavj huviin zubluhtei bolood ene jingeesee 30 kg hasaj ene uvchinuuruu uvduj shanalahgui 2 jil bolj bgn bn ene tuhai unuu ugluu sonSood ene uvchinuur uvduj shanalj bgaa humuust tus boloy gej bodood setgegdel bichij bn ta buhen eruul zuv hoolloj bieiin butetsee medeed hoololtiin talaar medeelel avhiig husvel minii huuviin zuvluh munkhzul bagshtai mini holbogdooroi 99086854 , 99033654
1 | 1 Хариулах
Зочин [64.119.23.154] 2022/3/7
хүний зовлонгоор бизнес хийх гээд байгаарай.
4 | 0 Хариулах
Зочин [112.72.2.6] 2019/1/16
сонсогдохгүй бна
0 | 6 Хариулах
Уншигч [103.212.117.248] 2018/9/17
Цусаар дамжиж халдварладаг уу ? Жишээ нь ийм өвчтэй хүнд дусал хийсэн сувилагчид халдварлар болов уу бээлий өмсөөгүй байсан үед гарын ил шархаар дамжиж
23 | 9 Хариулах
Лол [202.9.46.151] 2020/3/19
Энэ өвчин халдварт өвчин биш шүү дээ. Эрүүл бөөртэй, амьдралын зөв хэв маягтай бол шээсний хүчил гаднаас биед орсон ч гэсэн тулай өвчнөөр өвчлөхгүй
1 | 0 Хариулах
Зочин [112.72.11.105] 2018/9/4
Хөлийн эрхий хуруу, хурууны үеээр л хавдаад сайн гишгэж болохгүй юм. Бүр яаг ч тэгж айхтар байж сууж чадахгүй биш байх юм. Энэ тулаа мөн үү?
1 | 0 Хариулах
Зочин [64.119.22.149] 2018/3/24
БИ ЮМ ӨШИГЛӨЖ ХҮНТЭЙ ЗОДОЛДООГҮЙ ГЭТЭЛ НЭГ ӨГЛӨӨ ХӨЛИЙН ЭРХИЙ ХУРУУ УЛАЙЖ ХАВДААД ӨВЧИН ОРСОН БАЙСАН МАРГААШ ШӨНӨӨС НЬ БАЙЖ СУУХЫН АРГАГҮЙ ӨВДӨЖ ҮЗҮҮЛХЭД ТУЛАА ГЭДЭГ ӨВЧТЭЙ БОЛЖЭЭ НӨГӨӨДӨРӨӨС НЬ ОО ОРЖ ЧАДАХАА БОЛЖ ӨВЧИН НАМДААХ ЭМ УУЖ АМЬТАН ХҮНЭЭС ХААНА ҮЗҮҮЛЭХ ЯАХЫГ АСУУЖ ОРЬ ДУУ ТАВИН ХҮНЭЭР ТҮШҮҮЛЖ НАЙРАМДАЛ ЭМНЭЛЭГТ ИРЖ НАМТАЙ ЭМЧТЭЙ УЧИРСАН ЭМЧИЛГЭЭ ЁРДӨӨ 3ХОНОГ ХИЙЛГЭЭД ЗҮГЭЭР БОЛСОН ЭРҮҮЛБАЙНА ГЭДЭГ ЯМАР САЙХАН ЮМ БЭ ГЭЖ БОДОГСОН ШҮҮ ХАРИН ДАРАА НЬ ГАМ САЙН БАРЬМААР ЮМ БАЙНА ЛЭЭ АЙРАГ ПИВО ГЭДЭС ДОТОР ИДВЭЛ ХУРДАН ДАХИДАГ ЦЭВЭР АРХИ ХААЯА ХЭТРҮҮЛЭХГҮЙ БОЛ БОЛМООР ГЭХДЭЭ Л ДАХИН ТЭГЭЖ ӨВДӨНӨ ГЭЖ БОДОХООР ХООЛ УНДАА ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ ЁР НЬ ХОНЬНИЙ МАХ ЭНЭ ӨВЧИНД САЙН БИШ ҮХЭР ЗҮГЭЭР ЮМ БАЙНА ЛЭЭ БАРУУНЫ ОРНУУДАД ИНТООР БУЮУ ЧЕРИ БАЙНГА ИДЭЖ БАЙХЫГ ЗӨВЛӨДӨГ ГЭНЭЭ
7 | 25 Хариулах
Зочин [122.201.22.229] 2018/2/23
Хэдий болтол зүрх үе судлал гэж ярих вэ
11 | 0 Хариулах
Баатар [202.21.116.210] 2018/2/6
Тулай өвчний шинж чанар эмчилгээ хоолны дэглэм хоолны бусад материалууд орсон ном гарсан шүү утас 91624902
3 | 2 Хариулах
мөнгөө [103.229.121.22] 2018/1/11
колхицин эм зарна үнэ8000 төг 20ш
0 | 12 Хариулах
Солонго [103.254.120.85] 2018/4/1
Хаанаас авах вэ? Утасны дугаараа өгөөч
3 | 10 Хариулах
Учрал [202.179.31.95] 2018/6/27
утасны дугаараа үлдээгээч
0 | 1 Хариулах
зочин [124.158.112.3] 2018/1/8
Сайд нарын 2-н Өнөрөө гээд үений эмчид очоо. энэ доор бичсэнийг уншсан чинь эмчийн зөвлөсөнөөс зөрөөтэй байнаа. Эмч ямар учраас гэдгийг сайн тайлбарладаг учраас хяналтанд нь яваад байхад уг сууриар нь эмчилдэг бусад гажуудалыг засдаг их зүгээр санагдсан шүү. Өөрсдөө мэдээ
1 | 2 Хариулах
Зочин [27.123.212.134] 2017/10/13
ӨВДӨХ ГЭЭД ХӨНДҮҮРЛЭЭД ЭХЛЭХЭЭР НЬ ХУЖИРТ УС Л НИЛЭЭН УУЧИХДАГ ТЭГЭЭЛ Л ГАЙГҮЙ БОЛЧИХДОГ Ш ДЭЭ
2 | 0 Хариулах
Ганаа [103.229.122.205] 2017/10/12
12 жил энэ хараал идсэн өвчнөөр шаналж байна. Төгс эдгэдэггүй юм байна. Хэдэн сар зүгээр байснаа л гэнэт өвдөөд унана. Одоо ч гэсэн өвчин хөдлөөд босч чадахгүй хэвтэрт байна.
8 | 1 Хариулах
Зочин [122.201.22.136] 2017/5/7
ий 2017-05-07 at 15:31 Сайн байцгаана уу энэ өвчний үед хоолны дэглэм сайн барих нь их чухал юм байна лээ шүү үрэвсэл хөдөлсөн үед эмчийн заавраар колхицин эмийг уух хэрэгтэй колхицин нь үрэвсэлийг маш хурдан дардаг сайн эм байна лээ гэхдээ дотуур уухад хүчтэй эм дотор эрхтэнд нөлөөлж магадгүй учир эмчээс уух заавараа асууж хэрэглээрэй .колхицин эмийг хийдэг ургамал байгаа шүү гадна талаас н ь хэрэглэдэг арьсаар дамжин үйлчилгээ үзүүлдэг нэг удаа худалдаж аваад дараа нь өөрөө тариад хэрэглэж болно өөр янз бүрийн эмгэг өвчинд маш сайн уг ургамал нь 2 жил болсон нь маш сайн үйлчилгээ үзүүлдэг бас үр нь гарч ирдэг учир ургуулж болно бүх зааварчилгаа жор нь байгаа зөвлөлгөө авах болон худалдаж авах хүн нь утсаар холбогдоорой Kolhicin em nas bgaa 91624902
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.2] 2017/3/14
Миний хувьд жингээ хасаад, өдөрт нэг удаа махан хоол идээд, спортоор хичээллэсэн. Өвдөхгүй байгаа. Архи бол дэмий шүү. Янз бүрийн эм ер нь хэрэггүй гэж боддог. Эм өвчний шинж тэмдгийг дарж өвчин намдаах л үйлчлгээтэй. элэг ходоодонд муу шүү. Эрүүл амьдралын хэв маягтай болох хэрэгтэй. Хятад тан уудаг л юм байна лээ. Үнэтэй болохоор тэр болгон хүмүүс хэрэглэж дийлэхгүй. Энэ өвчний зовлонг мэддэг болохоор хүмүүст хэрэг болох болов уу гэсэн үүднээс бичлээ.
19 | 5 Хариулах
Nar [94.25.176.86] 2017/3/14
ene emch ymr fb haygaar live hiideg wе? helj ogch tuslaach
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.116] 2017/3/13
yamarch uvdult udduggui zugeer l huliin erhii huruunii ue gadagshaagaa bolood bgaa ene uvchiniinh munuu
16 | 27 Хариулах
Д.Оюун [202.179.31.17] 2017/3/13
Сонсогдохгүй байна.
0 | 0 Хариулах
ГБ [202.9.43.104] 2017/3/13
Ганц таргалалтнаас биш өөр олон юмнаас болж үүсдэг өвчин дөө. Үндсэндээ пурин гэх уургын илүүдэл, түүнээс үүсэх шээсний хүчлийг бөөр ялгаруулж дийлэхгүй хуримтлагдан цусанд ихэссэнээс өвчилдөг юмоо
6 | 3 Хариулах
Зочин [103.10.23.181] 2017/3/12
Хурц үед зөвхөн эмээр л эмчилнэ. Дур мэдэх эмчлэх ямарч үед дэмий.
1 | 0 Хариулах
Зочин [50.183.96.23] 2017/3/12
Bi yag ene uvchnuur uvdsun gehdee targan bish yunaas bolsniig medeegui gam aldsanaas l bh gej bodsn
3 | 0 Хариулах
ГБ [202.9.43.104] 2017/3/13
Ганц тарганаас биш өөр олон юмнаас болж үүсдэг өвчин дөө. Үндсэндээ пурин гэх уургын илүүдэл, түүнээс үүсэх шээсний хүчлийг бөөр ялгаруулж дийлэхгүй хуримтлагдан цусанд ихэссэнээс өвчилдөг юмоо
1 | 1 Хариулах
Иргэн [27.123.214.107] 2017/3/11
Колхоцин бөөрөнд маш муу. Хятадад хориглосон эм манайд уухыг зөвлөдөг. хүнд шатандаа орсон хүмүүс өвчнөө тэсвэрлэхгүй өвчин намдаах гэж хэрэглэдэг. Өнгөрсөн намар ийм өвчин надад илэрсэн. Одоо хааяа зуу татсан шигээ л явж бна. Зүгээр л хоолны дэглэм барих.
15 | 0 Хариулах
Jak [150.129.140.16] 2017/3/11
Яг энэ өвчин тусаад 7 хоног хэвтэрт хэвтэж бна яаж эмчлэх мэдэх юм алга үрэвслийн эсрэг тариа хэрэглээд л хэвтэж бна
6 | 2 Хариулах
MGL [202.9.40.83] 2017/3/11
Монголын ревнатизмын холбоо гээд нэтээс хай. Сайн эмнэлэг. Тулай, ревматизмыг эмчилдэг үр дүн сайтай шүү. Би эмчилүүлж байсан
2 | 1 Хариулах
МГЛ [202.9.40.83] 2017/3/11
Ревматизм
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.97] 2018/1/2
эдгэдэг болов уу
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.104] 2017/3/13
Хүнээ эмчээ олж эмчлүүлэхгүй бол ихэнх нь бизнес болгочоод өвдөлт намдаах төдий байлгаж, уг шалтгааныг нь олохгүй эх сурвалжыг нь арилгахгүй буруу эмчилсээр бүүр өөр өвчинтэй болгоод хаячихдаг шүү!!!
2 | 0 Хариулах
Болороо [122.201.24.34] 2017/3/13
10-30 хоног махан хоол цагаан гурил будаа хориотой ногоо жимс жимсгэнэ идээд байсан ч жин хасаад өвдөхөө болчихсон манай нөхөр
0 | 0 Хариулах
Н [202.21.103.18] 2018/4/19
алкохолын /вино г.м/ хэрэглээгээ хориод, спортоор хичээллээд жингээ хасах хэрэгтэй гэсэн байна.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.36] 2017/3/11
Цагаан биш бор гуриланд илүү их байдаг. Тиймээс борыг биш цагааныг сонгох шаардлагатай болдог. Тэгээд тарган хүнд биш харин тарган байж байгаад хоолны явцуу дэглэм барьж турсан хүн үүгээр шинээр өвдөж болно. Хоол сойх өлсөхөөр илүү их ялгардаг зүйл. Гахайн мах хамгийн муу. Үхрийн мах гайгүй идээд өөрчлөлт өгөхгүй байгаад байдаг. Ер нь монгол маягийн хоол таардаг. Эмнээс илүү хоолны дэглэм их тус болно. Эм бол үнэндээ дарахгүй байсан.
4 | 2 Хариулах
МГЛ [202.9.40.83] 2017/3/11
үхэр адуу болно зүгээр. хонины мах болон дотор өөх, мах чанасан шөл хэрэглэж болохгүй.. хэрэглэвэл сэдэрдэг
0 | 1 Хариулах
Зочин [202.9.41.213] 2017/3/11
Mash buruu medeeleltei bn. Ulaan mah muu, gehdee honi gahai iluu muu, uher arai gaigui. Mongol hool hamgiin muu, uuh tostoi hurts, shultei hool muu shuu. Hurts uyed emeer l edgene, colchicine hamgiin hurdan uruvsliig darna, daraa ni allopurinol. Gam barina, iluidel jin muugaar nuluulnu
5 | 0 Хариулах
ganbold [66.181.160.65] 2017/6/26
bi say ene uvchinuur uvduud em uugaad ggui bolson l do tegeed axiad shinjilgee ug geaen tegsen sheesnii xuchil turuu sariixaasaa bur ixessen bn yax vee urd n 506 bsan yum tegsen odoo 688 bolchloo zuvluguu uguuch tegeed ugluu bosood irsen xul axiad xunduurleed bn sederch bx shig bn yax estoi vee
8 | 0 Хариулах
Уншигч [103.229.123.68] 2017/3/11
Олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох гэж байгаа бол эмчилгээг дур мэдэн хийхээс зайслхийх зөвлөмж заавал тусгасан байх хэрэгтэй. Гэтэл эмийн нэр тунтай нь хамт бичээд бдаг нь ямар учиртай юм вэ?
9 | 0 Хариулах
Moogii [202.179.4.186] 2017/6/17
миний нөхөр яг энэ өвчнөөр өвдөөд их хэцүүбайна.сумын эмлэгт хэвтээд гарсан ч дахиад л өвдөж эхэллээ.яах вэ
4 | 3 Хариулах
Зочин [203.91.115.36] 2017/8/24
Тулай өвчин хөлөнд яс ургах 2 өөр өөр юмуу.би нэг өвчин гэж бодоод бгаа
39 | 51 Хариулах