ЖАГСААЛТ: Нийтийн тээврийн автобусны 15 чиглэлд энэ сарын 25-ныг дуустал өөрчлөлт орж байна

Д.Янжиндулам, ikon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “Сүү” ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил 2026 оны долоодугаар сарын 14-ний 23:00 цагаас 2026 оны долоодугаар сарын 25-ны 23:00 цаг хүртэл хийгдэх тул тухайн гудамж замын хөдөлгөөн хаагдаж байна.

Иймд тухайн авто замыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн замнал зураглалын дагуу өөрчлөгдөх тул иргэд зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Нийтийн тээврийн автобусны түр өөрчлөлт орох чиглэлүүд:

  1. М:1А "Ханын материалын комбинат - Мөнгөн завьяа"
  2. Ч:6 Толгойт - Нарны зам - Ботаник
  3. Ч:12 Зүүнсалааны шинэ эцэс - 32 дугаар байр
  4. Ч:16 Бумбатын рашаан - 10-р хороолол
  5. Ч:16А Баруун салаа - Шинэ зам - 5 шар
  6. Ч:20А Баянхошуу - 3,4 хороолол - Өнөр хороолол (араар
  7. Ч:20Б Баянхошуу – Геологийн төв лаборатори – 3,4-р хороолол – МҮИС
  8. Д:8 Тахилт зам анги – Толгойт - 21-р хороолол - Товчоо
  9. Ч:44 Нарангийн гол - ТЭЦ 3 - Дүнжингарав худалдааны төв
  10. Ч:46 Улаанчулуут - Их наран - Вокзал
  11. Ч:57 Улаанчулуут - Их наран - МУИС
  12. Ч:57Б Алтан овоо - Их наран - МУИС
  13. Ч:62  Алтан овоо - Саппоро -10-р хороолол
  14. Ч:77 Нисэх -Яармаг - 120 мянгат
  15. Ч:82 Чингис СООСЭ – 10-р хороолол чиглэл.
зураг
 

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар өгөх боломжтой байна.