Менингококкт халдвар бага насны 1 ой 6 сартай хүүхдээс илэрчээ. Иймээс энэ өвчний талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Менингококкын халдвараар 19 хүртэлх насны хүмүүс тэр дундаа 6-36 сар хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг байна. Агаар дуслын замаар өвчтэй хүнээс хүнд дамждаг халдвар юм.
Өвчний эх уурхай нь:
Менингококкт халдвар гэж оношлосон тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалыг үл харгалзан эмчилгээг шууд эхлэх ёстой юм. Хөнгөн дунд хэлбэрийн үед анхны тусламжийг үзүүлэн зөөвөрлөнө.
Менингококкийн халдвараар өвчилсөн өвчтөнг ямар ч тохиолдолд халдвартын эмнэлэгт тусгаарлаж эмчилнэ.
Хайрсан, шарсан хоол болон янз бүрийн хүчтэй амтлагчаас бусад хоолыг хориглохгүй хэрэглэдэг байна. Өөрөө хооллож чадахгүй тохиолдолд ходоодны хаймсуураар, эсвэл судсаар хооллоно. Өвчний цочмог үеийг намдтал хэвтрийн дэглэм сахиулах ёстой аж.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!