Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Миний унасан газар угаасан ус урд, хойд Өнжүүл, Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн шагналт, СГЗ, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Монголын яруу найрагт өвөрмөц дүрслэл, гүн ухаан, сэтгэлгээний шинэчлэл хийж, тайз дэлгэцийн шилдэг бүтээн туурвин үндэсний урлагийг хөгжүүлэх үйлсэд гарамгай гавьяа байгуулсныг нь үнэлж энэхүү цолыг түүнд олгосон юм.

Шагнал авсныхаа дараа тэрбээр сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн: "Хүн төрөлхтний үүрээр төрт ёс хууль цаазын хичээлийг их ухаан, эрэлхэг зориг, илдний ирээр дэлхийд заасан өвөг дээдэстээ баярлалаа.

Гэр бүрэлдүүлдэг, төр бүрэлдүүлдэг, дэлхий бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа.

Эх орны минь онгон дагшин уулс, аугаа их Алтай, Бурхан халдун, Отгонтэнгэр, Миний унасан газар угаасан ус урд, хойд Өнжүүл, Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа" гэлээ.