Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт"-ийг Төрийн өмчид авахыг дэмжлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:30 2017/02/10

Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Төрийн өмчид авахыг дэмжлээ

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Их эмгэнэлтэй юм болж байна даа. 49 хувийг эзэмшигчдийн үгийг сонсох ёстой. Энэ хүмүүсийн буруугаар биш Үндсэн хуулийн зарчмаа зөрчсөн хүмүүсийн гай шүү дээ. Ч.Сайханбилэг Дубайд очиж гэрээ хийчихээд, юу ч хийсэн болох юм байна гэж бодсон байх. 
Монголыг баллаад байгаа хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байна. Тийм учраас энийг хэлэлцэх ёстой".   

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Эрдэнэт” төрд очсон ч тэр улс төрийн захиалгаар Худалдаа Хөгжлийн Банк авсан ч тэр ард түмэнд ашиггүй. Тийм учраас хувьцааг нь арилжаалах ёстой. Монголын ард түмэн үүнээс хүртэх ёстой. Одоо баялгын хуваарилалтыг шударгаар хийхгүй бол болохгүй болчихоод байна. Монголын ард түмэн үүнийг л хүсээд байна" .

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцлаа. Энэ дүгнэлттэй холбоотой хэд хэдэн асуулт байна. 

Ц.Нямдорж гишүүнээс дараах зүйлийг асуумаар байна. Үүнд: 

- Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд УИХ-аас шийдвэр гаргалаа гэхэд ОХУ-ын Засгийн газар бидэнтэй хэлэлцээр хийх боломж бий юу?
Хувьцааны худалдан авалтын санхүүлжилтийн эх үүсвэрийг шалгасан хэсэгт магадлалтай, завшсан байна гэхчлэн яг тогтоогдсон юм харагдахгүй байна.

-Хуульчид шүүх дээр өмгөөлөл хийхдээ магадлалтай гэж ярьдаггүй шүү дээ. Шүүгч ч ийм тайлбараар шийдвэр гаргадаггүй. Үүнийг шалгадаг хуулийн байгууллага байгаа. Завшсан гэдэг зүйлийг яг таг тогтоосон хуулийн байгууллагын дүгнэлт байна уу?

-Монголынхоо хувийн секторыг авчраад ямар ч тайлбар авахгүй, юу ч хэлүүлэхгүй байна гэдэг байж болохгүй. Дэндүү харгис юм биш үү. 

- Сангийн яамнаас бас асуух зүйл байна. 49 хувийг шилжүүлээд авлаа гэхэд төлөх 400 сая ам.доллар байна уу. 49 хувийг Монголын Засгийн газар авснаар санхүүгийн хувьд үр ашиг байна уу. Тооцоо байна уу. Хэзээ ногдол ашгаараа ашиг олох вэ?

- Монголбанкнаас мөнгө авсан гэж буруутгаж байгаа юм байна. Монголбанкнаас гаргасан мөнгө энэ хүмүүсийн хамааралтай компанийн дансанд орсон гэсэн баримт байгаа юм уу?".

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Шүүхийн тухайд хуульч байсан хүн ийм юм яриад сууж байгаад итгэхгүй байна. Шүүх биш УИХ дээр асуудал явж байна. 
Өнөөдрийг хүртэл Монголын Засгийн газар ОХУ-ын Засгийн газар хооронд “Эрдэнэт”-ийг ярилцсан албан бичиг огт байхгүй.  Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүд энэ асуудлыг хэлэлцэхэд байх ёстой юм уу үгүй юу".

Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "2016 он аравдугаар сарын 17-д ХЗДХ-ийн сайдын зүгээс АТГ-т “Эрдэнэт”-ийн асуудлыг шалгуулахаар өгсөн. Нийслэлийн Прокуророос арванхоёрдугаар сарын 20-нд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэнээ мэдэгдсэн". 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  “Эрдэнэт”-ийн асуудалтай холбоотойгоор 51 хувийн асуудал яригддаг. 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьж “Жаст”-ын Ш.Батхүү зээл авсан. Түүнээсээ 58 сая ам.долларыг төлсөн. 2016 оны есдүгээр сарын 2-ны өдөр Лондонгын Арбитрын шүүх хуралдаад хэсэгчилсэн шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрээс хамгийн багадаа 50 сая ам.доллар, нэмэлтээр нийт 75-10 сая ам.доллар төлөхөөр байгаа. Арбитрын шүүх ирэх гуравдугаар сарын 20-нд дахин хуралдана. 49 хувь нь Монголд байна.  Тэгвэл 51 хувь нь хаана байна вэ. Энэ асуудалд Монгол Улс хэдэн сая ам.доллар төлөхөөр байна вэ гэдгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос асууя". 

Гэрэл зургийг mpa.mn

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Маргаантай зүйл байгаа. “Жаст”-ынхан өөрсдийгөө өмөөрөөд байдаг ч тодорхой мөнгөн эх төлбөрүүдийг бас төлсөн байдаг. Энэ асуудал дээр хуулийн фирм ажиллаж, хэд хэдэн хүндрэлүүдийг гэтлэх аргыг судлаж байна. Гол нь, төрийн байгууллагаас ийм мэдээлэл өгч, нарийн тоог өгчихөөр нөгөө талд Засгийн газрын байр суурь болж ойлгогддог. Шүүх дээр үүнээс болж асуудал мушгигддаг учраас нарийн тоог хэлэх боломжгүй байна” гэсэн хариулт өглөө. 

Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар “Эрдэнэт” үйлдвэрийн уг асуудлаар шүүхийн маргаан үүсгэж, холбогдох бэлтгэлээ хийж байна. Бодит нөхцөл байдал дээр “Эрдэнэт” үйлдвэр ялагдсан байдалтай байгаа. Өнөөдрийн байдлаар 51 сая ам.долларыг төлөх эцсийн шийдвэр гарсан.

Дээр нь зээлийн хүү, торгууль, алданги, хуулийн компанийн зардал төлөх магадлалтай байгаа” гэлээ. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Ажлын хэсгийн дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж баталья гэдэг гэдгээр санал хураалт явуулахад 71.4 хувиар дэмжив.

Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн өмчид авах нь зүйтэй гэсэн Ажлын хэсгийн дүгнэлтийн Байнгын хорооноос дэмжив.

11:36 2017/02/10

“Ростех”-ийн захирал “Эрдэнэт”-ийн асуудлаар Ерөнхий сайдад захидал ирүүлжээ

Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс” корпораци худалдаж авсан ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Хуралдаанд өөрсдийнх нь гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч талын төлөөлөл болох Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Д.Ганболд, М.Мөнхбаатар нар оролцож байна. 

Гэрэл зургийг mpa.mn

Хуралдааны эхэнд Байнгын хороон дарга Ш.Раднаасэд Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан юм. 

Үүний дараа гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болон Ажлын хэсгийнхнээс асуулт асуув. 

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Гишүүдэд тогтоолын төсөл тараасан юм байна. Надад бол ирээгүй байна. Үүнийг эхлээд үзэх хэрэгтэй байна. Ер нь тогтоолын төсөлд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалд хэнийг буруутгаж байна гэдгээ тодорхой зарламаар байна.  Гол буруутан нь хувийн хэвшил юм уу, төр юм уу. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрд эргүүлэн авахдаа ямар хэлбэрээр авах юм?” гэж асуусан юм.

Гэрэл зургийг mpa.mn

Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд “Төрийн өмчлөгч компанийн өмчлөгч нь  төр. Гэтэл өмчлөгчөөс асуухгүйгээр зарж, хууль зөрчсөн. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан “Монгол зэс” корпораци болон Худалдаа Хөгжлийн Банканд төрийн байгууллагуудаас байршуулсан мөнгөнүүд байна. Үүн дээр засгийн газар хэлцэл хийх замаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ав л гэж байгаа юм” гэж хариулсан юм.

Гэрэл зургийг mpa.mn

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ажлын хэсгийн дүгнэлт дөрвөн чиглэлээр гарсан. Үүн дээр хууль зөрчсөн асуудлууд тодорхой туссан байгаа. Худалдан авах ажиллагаанд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал оролцсон, ХХБ банкны тухай хуулиа зөрчсөн зэрэг өчнөөн асуудал байна” гэлээ. 

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд “Тогтоолын төсөл дотор Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж дурджээ. Олон Улсын гэрээний хуулийн дагуу Засгийн газар өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцдэг. Ийм процесс явагдаагүй учир “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын асуудалд засгийн газар хууль тогтоомжиндоо нийцүүлээд явсан. Холбогдох хууль тогтоомж зөрчиж буй эсэх талаар гадны томоохон хуулийн байгууллага, ОХУ-ын талаас давхар хянасан” гэсэн хариулт өгөв.

Гэрэл зургийг mpa.mn

Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон "Засгийн газраас холбогдох зөвшөөрлийг бид авсан. Тэр нь тогтоолын төслөөр цуцлагдаад ороод ирлээ. Манай банкны өөр өөр зориулалт бүхий мөнгийг хавсран тооцож, суутгах саналыг тусгаж өгсөн байна. Худалдаа Хөгжлийн Банк Монголын хамгийн том акивтай банкныхаа хувьд төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн тодорхой эх үүсвэрүүдийг авч, хэрэглэгчдэдээ дамжуулсан байдаг. Бид өнөөдрийн байдлаар 1.1 их наядын засгийн газрын бонд эзэмшиж байна. Банкны нийт активын 30 орчим хувьд засгийн газар, Монголбанканд байршдаг зээл байгаа. Банк улсаас мөнгө авсан биш, засгийн газар, Монголбанк бидэнд өртэй” гэж онцолсон юм. 

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Одоо та нар жүжиглэхээ боль. Бүх санхүүгийн схем чинь ил байгаа. Та засгийн газартай хэлцлээ хуулийн дагуу хийж яваад, асуудлаас гарах ёстой. Энэ бол бизнесийн харилцаа биш. Бизнес хийнэ гэдэг бол засгийн газартайгаа хамтран төрийн өмчлөлийг хувьдаа авах хэлбэр биш".

Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд “Ямар нэгэн зөрчил, идсэн уусан зүйл байхгүй гэж үзсэн. Өмч хувьчлалын хувь 25 жилийн дараа малын тоо толгой, эдийн засаг, ажлын байрууд, хүн ам 3 сая болсон нь энэ бүхэн амжилттай болсны нотолгоо гэж үзэж байна. 

Би энэ худалдан авалтад ороогүй. Нэг зүйлийг хэлж чадна. Монгол Улсын Засгийн газрын эх үүсвэртэй нэг ч төгрөг энэ гүйлгээнд оролцоогүй. Ямар нэгэн но-той, хожим нь ороогдож болох зүйл байна уу гэдгийг би асууж байсан. Ямар ч тийм зүйл байгаагүй болохоор би орсон. 
Харин 49 хувийн хувьчлалтай холбоотой төрийн, засгийн мөнгө байхгүй гэдгийг хатуу мэдэгдэж байна.  н.Пүрэвтүвшин гэдэг захиралтай компани авсан нь тусдаа асуудал". 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Ч.Сайханбилэг гэдэг хүний хийсэн балаг одоо хүртэл үргэлжилж байна. “Ростех” компанийн захирал Монгол Улсын Ерөнхий сайдад захидал ирүүлсэн. Тэр захидал Английн шүүхэд хандаж магадгүй шүү гэсэн утга агуулгатай байсан. Цаашид шүүхийн ямар нэгэн асуудал үүсвэл Монгол Улсын Засгийн газар өр төлбөр төлөхгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв. 

Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан: /2017.02.10. Төрийн ордон/