Мэргэжлийн боксын рингэнд долоон үнэмлэхүй ялалт байгуулаад буй олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан ирэх сарын 12-нд болох гэж байна.
Одоогоор түүнтэй өрсөлдөх тамирчны нэр тодроогүй бөгөөд манай гавьяат үлдэж буй гурван тулааны дараа энэ оны эцэст дэлхийн аваргын бүсний төлөө өрсөлдөх юм. Тэрбээр оны өмнө долоо дахь ялалтаа байгуулснаар жингийнхээ 1,514 тамирчнаас 73 дугаар байрт эрэмбэлэгдсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!