НАББГ: Тээврийн хэрэгслээс ялгаруулж буй бохирдлын хэмжээг тогтоох хэмжилт хийж байна
Авто тээвэр болон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үед ялгаруулж буй бохирдлын хэмжээг тогтоох хэмжилтийг өвлийн нөхцөлд анх удаа хийж байна.
“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-2-ын хүрээнд хийгдсэн судалгаагаар нийт агаарын бохирдлын 10%-ийг авто машин эзэлдэг ба үүний 70% нь нийтийн тээвэр болон том оврын автобус эзэлдэг.
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн багынхан болон Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагын төслийн хамт олон хамтран хэмжилтийг хийж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

