ГССҮТ-д согтуугаар гэмтэж ирсэн хүмүүсийн тоо буурчээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 17-20-ныг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Эдгээр өдрүүдэд Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төвийн /ГССҮТ/ хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо өмнөх 7 хоногийн өдрүүдтэй харьцуулахад 51-ээр, согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар тус тус буурсан байна.
Өөрөөр хэлбэл өмнөх 7 хоногийн ЛХАГВА гарагаас БААСАН гараг хүртэлх хугацаанд ГССҮТөвд үйлчлүүлэгсдийн 15 хувь (88/585) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан бол энэ 7 хоногийн Лхагва гарагаас Баасан гараг хүртэлх хугацаанд 9.4 хувь (50/534) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байжээ.
Энэ нь нийт тус эмнэлэгт хандсан хүмүүсийн согтуугаар үйлчлүүлэгсдийн тоонд харьцуулахад 5.6 хувиар буурчээ.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

