ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН
Эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног БАРИВЧИЛНА
iKon.MN
Өнгөрөгч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан билээ.
Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 1-р сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 ХОНОГ БАРИВЧЛАХ шийтгэл оногдуулах”-аар баталлаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

