Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Наранбаатар: Монголын хувийн болон төрийн лабораториуд нэгдсэн СҮЛЖЭЭ байгууллаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй лабораториуд нэгдэж чанараа сайжруулах, үйл ажиллагааг үндэсний болон олон улсын стандартад нийцүүлэх, чанарын хөндлөнгийн хяналтыг сайжруулах, гишүүн лабораториудын эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготойгоор Монголын лабораторийн нэгдсэн сүлжээг байгуулжээ. Лабораторийн нэгдсэн сүлжээний Удирдах Зөвлөлийн гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.

Үнэн зөв шинжилгээ үр дүнтэй эмчилгээний гол үндэс болдог. Лабораторийн шинжилгээний эргэлзээтэй хариу, зөрүүтэй байдлаас шалтгаалан иргэд эдийн засаг, сэтгэл санааны хохирол амсах явдал түгээмэл байдаг нь энэхүү нэгдсэн сүлжээ бий болж ажиллах шалтгаан болсон байна.

Санаачлагч Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар "Монголчууд нэгдэж чадвал болохгүй ажил байхгүй. Өнөөдөр Монголын хамгийн олон хувийн болон төрийн лабораториуд нэгдсэн үйл ажиллагаа болж байна.

Бидэнд хийх зүйл их байна. Бид бүгд чанараа сайжруулж, нэг түвшинд ажиллаж байж одоо тулгараад буй олон асуудал шийдэгдэнэ. Лабораторийн шинжлэх ухаан гэдэг бол амар зүйл биш. Мэргэжлийн хүмүүс, чанарын өндөр түвшинд хийдэг.

Тиймээс ард иргэдэд өнөөдрөөс эхлээд Монголын лаборатори чанар муутай гэдэг ойлголтгүй төрүүлэхгүй болно. Бид өөрсдөө эвлэлдэн нэгдэж асуудлуудаа шийддэг бүтцийг бий болголоо" гэв. 

Өнөөдрийн байдлаар дараах лабораториуд Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнд нэгджээ.

Улсын эмнэлгийн лабораториуд: /зөвлөхөөр/
  • Улсын нэгдсэн 1-р төв эмнэлэг
  • Улсын нэгдсэн 2-р эмнэлэг
  • Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Хавдар судлалын үндэсний төв

Үүсгэн байгуулагч хувийн хэвшлийн лабораториуд:

  • Грандмед
  • Гэгээн ар үр
  • Гялс анагаах ухааны төв
  • Интермед
  • Итгэл ЭМТ
  • Люкс мед
  • Монолаб
  • Мобио
  • Мед-Аналитик
  • Мөнгөнгүүр
  • Намдуу Мандал
  • Оношмед
  • Онкоген
  • Өнөлаб
  • Протлаб
  • Стандлаб
  • Улаанбаатар Сонгдо
  • Хаппи Веритас
  • Элэгний төв
  • Экспресс оношлогоо
  • Юби лаборатори зэрэг нэгдэж ороод байна.

Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ байгуулагдсанаар иргэд шинжилгээний зөрүүтэй хариуны талаарх гомдол, хүсэлтээ gomdol@monlabnet.org хаяг руу илгээх эсвэл 7012-2006, 88003247 руу холбогдож асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой боллоо.