Хэдхэн хормын өмнө АНУ-ын Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп сонгогдлоо.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий их гүрний Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр өөрийн твиттер хуудсанд "Дөнгөж сая Хиллари Клинтон Дональд Трамп руу утасдаж сонгуулийн дүнг зөвшөөрчээ. Үндэснийхээ эрх ашиг, хийж бүтээхийн талд сонгогчид нь зогсов" хэмээсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!