Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтын үйл ажиллагаанд орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулаад байна.
Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/ -ын шинэ технологи ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацааг хэмнэх, таних чадавх нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх чадавх нэмэгджээ.
Цахим гарцаар саадгүй, шуурхай нэвтрэхийн тулд урьдчилсан БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ шаардлагатай бөгөөд гадаад паспорт дээрээ НААЛТ буюу цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл олгосон талаарх тэмдэглэгээг хийлгэх юм. Ингэснээр иргэн та цахим гарцаар 5-15 секундын хугацаанд шалгагчгүйгээр шуурхай нэвтрэх нөхцөл бүрдэж буй аж.
Хаана, хэрхэн бүртгүүлэх вэ?
Өдөр бүр ажлын цагаар буюу 08.00- 17.00 цагийн хооронд дор дурьдсан газруудад бүртгэл хийгдэж байна.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
Цахим гарцаар нэвтрэх зөвшөөрлийг зорчигчийн баримт бичиг, визийн хүчинтэй хугацаагаар олгох ажээ.
Эх сурвалж: Гадаадын Иргэн Харьяатын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!