Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн ТУЗ-ийн гишүүд баталгаажжээ

Б.Ану
2016 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр болж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ баталгаажуулсан байна. 

Засгийн газрын буюу нийт хувьцааны 51 хувийг эзэмшигч талын У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүнийг баталгаажуулж мөн "Эрдэнэт" -ийн шинэ хувьцаа эзэмшигч буюу Mongolian Copper Corporation-н талаас өөрт ногдох 49 хувийн хувьцаа эзэмшлийн харгалзах гурван ТУЗ-ийн гишүүнээ баталгаажуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар MCC-н талыг төлөөлөх нэг хүн нь лав Д.Ганболд аж. 

"Эрдэнэт"-ийн  ТУЗ-ийн даргаар Д.Ганболд наадмын өмнө томилогдоод байсан бөгөөд ийнхүү үргэлжлүүлэн ажиллах болоод байна.

Д.Ганболд нь өмнө нь "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан билээ.

Харин нөгөө хоёр хүн нь хэн болох талаар бид өнөөдөр мэдээлэх болно.