Ардчилсан нам нь дотроо хамгийн олон фракцтай. Тус намын сонгуулийн ялагдлыг сөрөг хүчин гэхээсээ илүү фракцын тэмцэл, эв нэгдэлгүй байдал гэж дүгнэх нь бий. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, М.Батчимэг, Лу.Гантөмөр тэргүүтэй Ардчилсан намын залуучуудын "Нэг Ардчилал" фракц тарж буйгаа мэдэгдлээ.
2016 оны УИХ-ын сонгуулиас хойш Ардчилсан намыг шинэчлэх санаачлагыг олон гишүүд нь гаргаж, одоог хүртэл нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа билээ. Гэсэн хэдий ч намын залуу боловсон хүчнүүд тус намын шинэчлэлийн төлөө зарим нэг дорвитой алхмуудыг ийнхүү хийж эхэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!