Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын замыг тохижуулж дуусчээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Богдхан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3.6 км явган аяллын замын тохижилтын ажил дуусчээ. Явган аяллын шинэ замын нээлтийг маргааш буюу 10 дугаар сарын 15-ны өдөр хийх гэж байна.

Энэ зам нь олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын анхны зам бөгөөд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Тохижилтын хүрээнд явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбарыг байршуулжээ.

 “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3.6 км явган аяллын замаар өдөрт дунджаар 1,000 орчим явган аялагч зорчдог байна.

Богд хан ууланд явган аялал хийх таван үндсэн маршрут байдаг бөгөөд Зайсан-Баруун ширээт чиглэлийн аялалын замаас бусад замуудад өмнө нь тодорхой хэмжээний тохижилтын ажил хийгдэж байжээ.

 


Маргааш болох нээлтийн үеэр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тохижилтын ажлыг хүлээлгэн өгөх юм байна. Тус газар тохижилтын ажлын ашиглалтыг цаашид хариуцах аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар