ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.долларын ханш буурч эхэллээ

ikon.mn
2016 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдрийн байдлаар 2292-2295 хүрээд байсан ам.долларын ханш буурч өнөөдөр  Найман шарга валютын захад 2270 ханшаар худалдаж авч, 2280 ханшаар худалдаж байна.

Харин банкуудын хувьд 2274-2276 ханшаар худалдаж авч, 2286-2288 ханшаар худалдаж байна. Өнөөдөр мөрдөж буй Монголбанкны албан ханш 2289,67 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд өмнөх өдрөөс бага зэрэг буурсан байна. Сүүлийн үед зах зээл дээр ханшийн хөдөлгөөнөөс ашиг хийх сонирхол зах зээл дээр нэмэгдэж байгааг албаны хүмүүс хэлж байгаа бөгөөд энэ нь ханшийг огцом өсөх, огцом буурахад нөлөө үзүүлж байна.

Харин юаний ханшийн хувьд ам.долларын ханшийн хөдөлгөөнийг дагах хандлага ажиглагддаг бөгөөд одоогийн байдлаар найман шарга валютын захад нэг юанийг 341 төгрөгөөр авч 342,5 төгрөгөөр худалдаж байгаа нь өмнөх өдрөөс 1,5-2 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк болон Сангийн яамны албаны хүмүүс АНУ-ыг зорьж Олон улсын валютын сангаас “Стэнд бай” хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор валютын дотогшлох урсгал нэмэгдэнэ гэсэн хүлээлт дээр үндэслэн ханш буурч байгаа гэсэн мэдээлэл зах зээл дээр байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БАХАРХМААР
4
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
256 [202.170.80.25] 2016/10/6
Mongolbank ni buulgah sonirholguim bna oo. Onoodor USD hudaldaj awch tenegtsen bshd. Iim tuv bank bh hereg bna uu?
1 | 0 Хариулах
Зочин [202.70.46.227] 2016/10/6
Төв банкны үндсэн үүрэг төгрөгийн ханш тогтвортой байлгах бус уу гэтэл ашиг олох сонирхол бүхий хэсэг нөхөд энэ үүрэгт шууд нөлөөлөх гэж
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.225] 2016/10/5
2100 байсан долларыг бараг 3000 болготол нь өсгөчихөөд юу ярина вэ. Эргээд 2000 руу нь оруул л даа
0 | 2 Хариулах
An iinhand [103.229.121.189] 2016/10/6
Usguud bh yum bhgui ugaasAa buun ur zeel taviad tanaihan sohor zoosgui buun ur zeel tavid idej uugaad luivardaad buugaa bizdee
0 | 0 Хариулах
У [49.0.185.212] 2016/10/5
Энэнд нээх сүржин тайлбар э/з ийн мэдлэг хэрэг алга.Орон нутгийн сонгуулийн мөнгөө л гаргах гэж Самбарменүүд доллараа зарж бна.Сонгууль өнгөрөөд буцаад өснө.
2 | 0 Хариулах
A [103.23.51.17] 2016/10/5
TOGROGiin khansh ulam unan gadnaas orj ireh baliut yuch alga
0 | 0 Хариулах
Z [27.123.214.122] 2016/10/5
Oron nutgiin songuuli duustal dur igeegui bol bolj dee. Tsalin buuruulahgui gecheed buh nemegdliig ni haschihsan MAN ch bas zewuushde
0 | 0 Хариулах
1 [150.129.142.16] 2016/10/5
Tiim bol change uud hanshaar toglood baigaan bishuu
1 | 0 Хариулах
Зочин [202.179.24.159] 2016/10/5
uhsen baasnii chine buurah udahgui 3000 hurnee tugrug ulam l tsaas bolood bnadaa tsalingaa nemeech
4 | 1 Хариулах