2015 онд УИХ-аас “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-ийг батласан ба Засгийн газрын 2016 оны 295-р тогтоолоор “Эрчим хүчний аудит хийх журам”, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчийг хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлангах журам” зэрэг 4 журам батлагдан гарсан. Хууль болон дагалдан гарсан журмаар:
Эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий ААНБ-уудыг “Үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж тодорхойлсон ба ҮХХ нь эрчим хүчний хэмнэлт тал дээр тодорхой үүрэг амлалтыг төрийн ба зохицуулалтын байгууллага, хяналтын байгууллагын өмнө хүлээх зохицуулалттай болсон. Нөгөө талаас дэлхийн хаана ч, эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий байгууллагуудад эрчим хүчний хэмнэлттэй холбоотой хуулийн болон зохицуулалтын шаардлага тавигддаг. Монголд ч гэсэн энэ хууль эрхзүйн орчин ийнхүү бүрэн бүрдээд байна.
Хуульд зааснаар: Үүрэг хүлээсэн хэрэглэгч (ҮХХ) дараах үүрэгтэй:
/295-т тогтоол Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн гуравдугаар бүлэг, эрчим хүч хэрэглэгчийн эрх, үүрэг/
10.2.1 Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх
10.2.2 Эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх
10.2.3 Өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх
10.2.4 Эрчим хүчний аудитын тайлан, эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх
10.2.5 Эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилох, чөлөөлөх, энэ тухай Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх
10.2.6 Эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон гомдлыг Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх.
2014 онд Стандарчлал Хэмжилзүйн газраас Үндэсний стандарт болгон батласан MNS ISO 50001:2014 стандартыг хэрэгжүүлэх нь шинээр бий болж буй энэхүү хуулийн шаардлагуудад нийцэх боломжийг ААНБ-уудад олгож байгаа юм.
Энэхүү шинэ эрхзүйн орчны талаар албаны хүний ярилцлагыг http://www.shudarga.mn/news/21899.html#.V9IyT3f1EcM.facebook линкээс үзнэ үү.
Эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээ, эрчим хүчий удирдлагатай холбогдуулан Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээний Обзерв Консалтинг ЗҮБ болон Монголын Бизнесийн зөвлөл хамтран 2016 оны 9 сарын 29-нд уг сэдвийн талаар семинар зохион байгуулах гэж байна.
Энэхүү семинар нь
ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Семинарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.facebook.com/events/1105640156155757/
http://observeconsulting.com/newsView.php?post=225&lang=mn сайтуудаас авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!