Төрийн Албаны Зөвлөлөөс Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг өчигдөр зохион байгуулжээ.
Шалгаруулалтад орсон иргэдээс:
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өмнөх хүмүүс шүүхэд гомдол гаргасан тул сонгон шалгаруулалтыг хойшлуулсан байна. Энэ яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлжээ.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яамны ТНБДаргын шалгаруулалтад орох хүмүүсийг есдүгээр сарын 26-нд бүртгэх аж.
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр ирсэн 18 иргэний дөрөв нь тухайн ажлын байранд тавьж байгаа мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзсан байна.
Сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хуудсанд 2016 он 8 дугаар сарын 12-ноос эхлэн, ажлын 21 хоног байршуулж мэдээлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!