Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1,02 км авто зам ашиглалтад орсон. Үүнтэй холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэлд өөрчлөлт орж, “Городок-1” завсрын зогсоол нэмэгджээ.
Мөн хот орчмын Х0:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэл болон ХО:4 "Тэрэлж - Мэлхий хад-Налайх - Баруун 4 зам" чиглэлд Налайх дундын 1, Налайх дундын 2, автобусны зогсоолууд нэмэгдэв гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!