Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэгтэй, эмэгтэй цамцны товч эсрэг байрлалтай байдгийн учир

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Европ хувцасны эрэгтэй, эмэгтэй цамц, хүрэм зэрэг хувцасны товч нь эсрэг байрлалтай байдаг. Эрэгтэй цамц баруун гар талдаа товчтой бол эмэгтэй нь зүүн гар талд байрлалтай.

Яагаад ийм өөр хэв маяг, уламжлал үүссэнийг түүхчид ингэж тайлбарлажээ.

Анх хувцасны товч 13 дугаар зуунд Европт бий болсон. Тэр үед зөвхөн баян эмэгтэйчүүд товчтой хувцас өмсөх боломжтой байжээ.

Харин баян авхай нар гэрийн үйлчлэгч зарцтай, тэд авхайн хувцсыг өмсүүлж өгдөг байж. Иймээс өмсүүлэгчийн гарт эвтэй байхын тулд товчийг хувцасны эзний баруун гар талд биш, харин зарц нарын баруун гарт тааруулсан байна.

Эрчүүд нь тэр үед хувцасаа өөрөө өмсдөг байснаас эрэгтэй хувцасны товч эзнийхээ баруун гар талд үлджээ.

 

Эх сурвалж: Huffingtonpost